ЦАРЦАА НАМЖИЛ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ ТАЙЗНАА 2-Р САРЫН 5-НД

2017-01-25  

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байгаа юм байна.

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ.

Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг. 
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

“Царцаа Намжил” жүжгийн баг хамт олон
Зохиолч: Я.Баяраа  Б.Хишигзаяа /СТА/
Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам
Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир, Конструктор
зураач: СТА Т.Түмэн-Өлзий
Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан, Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг, 
Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Дүрүүдэд:

Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн, н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/, Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.Чингүн, Г.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа

Нээлтийн тоглолт: 2-р сарын 05-нд 13:00, 15:00 цагт

Үргэлжлэх хугацаа: 1 цаг, Тасалбарын үнэ: 8000₮ + тасалбар худалдан авсан эхний 300 хүүхдэд + мэдлэгтэй дэвтэр-ийн багц бэлэгтэй.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?