О.БААСАНХҮҮ: АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬ МОНГОЛЫГ ЭРСДЭЛД ОРУУЛНА

2017-01-25  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдож өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.

О.Баасанхүү гишүүн уг хуулийн төслийг батлах нь Монгол Улсад эрсдэлтэй хэмээн үзэж байгаа юм. Тэрбээр, “Энэ хуулийг маш нарийн боловсруулах хэрэгтэй. Одоо өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Газрын тухай, Банкны тухай, Газрын тосны тухай, Эрчим хүчний тухай, Харилцаа холбооны тухай хуульд эргэж харах асуудал байна.

Тухайлбал дээрх хуулиудад “Арбитрын хэлэлцээртэй байвал арбитраар, өөр тохиолдолд шүүхээр шийдүүлнэ” гэсэн өгүүлбэр орсон. Арбитрийн хэлэлцээр гэдэг нь Арбитрын тухай хуулийн 2.1.3-т “Арбитрийн хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол олон улсын арбитрийн маргаан гэж үзнэ” гэж заасан байгаа.

“Би өмнөх Засгийн газрын үед байнгын хороон дээр Арбитрын хуулийн ажлын хэсгийг ахалж явсан. Тухайн үед гадны компаниуд манай улсын шүүх, арбитраар асуудлаа шийдүүлэх сонирхолгүй байдаг нь ажиглагдсан. Гэтэл одоогийн энэ хууль нь тэдний хүсээд байгаа зүйлийг багтаасан, тэдэнд боломж олгож байна” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэллээ.

Энгийнээр тайлбарлахад гадны иргэн Монгол Улсад газар эзэмшээд түүн дээр маргаан үүсвэл олон улсын арбитрын маргаан гэж үзэх боломжтой болно. Бидний газар нутгийн асуудлыг гадныхан шийдэхэд хүрэх юм. Түүнчлэн олон улсын арбитраар асуудал шийдүүлэхэд өмгөөлөгчийн төлбөрөөс эхлээд зардал их гардаг. Тиймээс нарийвчлан боловсруулах хэрэгтэй тул энэ талаар УИХ-д чиглэл өгөх хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн” гэж хэллээ.

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цэнгэл:Сайтар хэлэлцэн батлах хэрэгтэй шүү 2017-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?