УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНИЙН НЭР ХҮНДИЙГ САНААТАЙГААР ГУТААН ДОРОМЖИЛЖЭЭ

2017-01-25  

 МЭДЭГДЭЛ

Өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн “АН-ын гишүүд ард түмэндээ хандах мэдэгдэл, уриалга” гэххуудасыг Баянгол дүүргийн АН-ын дэмжигч гишүүдийн холбоо гэгчээс гаргаж буй мэтээр цахим ертөнцөд зохион байгуулалттай (твиттер, фэйсбүүкт идэвхтэй байдаг хүмүүс, хэрэглэгчийн эрх нь тодорхойгүй facebook хуудас) түгээж байна.

Тус гүтгэлэг, доромжлол нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг хууль зөрчсөн мэтээр иргэдэд мэдээлэл өгөх түүнийн нэр хүндийг гутаан доромжлох зорилготой байна. Энэхүү гүтгэлгийн үйлдсэн этгээдийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл, 252 дүгээр зүйл, 254 дүгээр зүйлд хамаарч байгааг анхааруулж байна.

Мөн 2017 оны нэгдүгээр сарын 25 өдөр авсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаанд “Баянгол дүүргийн АН-ын дэмжигч гишүүдийн холбоо” гэх хуулийн этгээд бүртгэлгүй байгааг нотолж байна. Иймд Баянгол дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчдийн нэрийг барьж С.Эрдэнийг гутаах, доромжлох үйлдлээ зогсоохыг нэр бүхий хүн, түүний удирдлагад ажиллаж буй иргэдээс шаардаж байна. 

АН-ын даргад өрсөлдөж байгаа таван эрхмийн хэн ч сонгогдсон бай Ардчилсан намын эв нэгдлийг мартаж үл болно. Тиймээс сонгууль дуусахад дөрвөн хоног үлдсэн байхад нам дотроо хагаралдаан үүсгэхгүй байхыг бүх нэр дэвшигч нарт уриалж байна.

                                                                      -БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ-

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
булавч бултайна:Цэрэгт байхдаа хажуудахаа чулуугаар цохиж цааш харуулсан гэсэн шүүхийн бичиг баримт оргиналаараа сайтад тавигдсан байсан даа. Өөрөө нухсанаа зөвшөөрсөн тогтоол харагдсан. Энэ бүхэн бас худал болж байна уу улам булхайн нь илрэх юм биш биз 2017-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?