ХЭНТИЙ ХАН УУЛЫН НЭРИЙГ БУРХАН ХАЛДУН ГЭЖ ӨӨРЧИЛЛӨӨ

2017-01-26  

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөхөөр заасан юм.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог аж. Зөвхөн өндөрлөг хэсэг нь хамаарах юм байна.

Их хэнтийн нурууны газар нутаг Хэнтий, Төв аймгийг дамнасан 700 гаруй га газрыг хамардаг.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Занданшатар: Хан Хэнтийн нурууг Бурхан Халдун гэж өөрчлөх гэж байна уу. 2361.5 өндөрлөгийг Бурхан Халдун гэж нэрлэх гэж байна уу. Үүнийг тодорхой болгож өгөхгүй бол гишүүдийн дунд бас үл ойлголцол бий болсон.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол: 2361.5 метрт байгаа энэ оргилыг Бурхан Халдун гэж өөрчилнө гэсэн саналыг оруулж ирж байна. Хан Хэнтий нурууны Хэнтий Хан уулын нэрийг өөрчилж байна гэсэн үг. “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Иймээс энэхүү албан ёсны нэршлээр нь нэрлэе гэсэн санал гаргаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Түүхийн дурсгалт газрыг хамгаалалтад авах нь зүйтэй. Үүний улмаас түүхийн өв соёл Солонгос, Өвөр Монгол руу алдагдаж байна. Сутай хайрхан, Ээж хайрхан зэрэг түүхэн дурсгалт газруудыг хамгаалалтад авах ёстой. Сүүлийн үед барууны аймгуудад газруудын нэрийг дур мэдэн өөрчилж байна. Үүнийг бас анхааралдаа аваарай.

УИХ-ын гишүүн О.БаасанхүүТүүхийг хуулиар өөрчлөх гээд байна уу. Түүх түүхээрээ үлдэх хэрэгтэй. Өнгөрсөн парламентад Ноён уул орж ирсэн. Нэрийг өөрчлөхдөө гол биш. Түүхэн утга учир нь чухал. Нэрийг өөрчлөхдөө НҮБ-д зориулж өөрчлөх биш, түүхчид, орон нутгийн иргэдээс санал авах хэрэгтэй.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун гэж өөрчлөх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжлээ.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?