"А" ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨС "Б" ТӨЛӨВЛӨГӨӨНД

2017-01-26  

Өнөөдөр төв шуудангийн урд байрлах АН-ын байрны үүдэнд “Сонгох эрхээ эдлэе” гэсэн лоозон барьсан 20 гаруй иргэдийн жагсаал болов. Учир нь АН-ын дарга З.Энхболд саяхан 2017 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Төв нам дээрх нэг цэгийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Түүний энэхүү шийдвэрийг Увс аймгийн гаралтай хэсэг иргэд эсэргүйцэж жагссан нь нь энэ ажээ.

АН-ын албан эх сурвалжийн мэдээллэж буйгаар “Нэгдүгээр сарын 6-ны өдөр тус намын нэг цэгийн бүртгэлд 300 орчим хүн өөрийн биеэр ирж бүртгүүлсэн байна. Гэтэл бүртгэлийн лист гэнэт 17 мянган хүний бүртгэлээр нэмэгдсэн нь ийнхүү тус бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргахад хүргэсэн” гэлээ.

Үүний цаад учир нь 2016 оны УИХ-ын сонгуульд ашиглагдсан “Сонгуулийн хүн царцаа”-г ашиглах гэсэн технологи байсан тул ийнхүү таслан зогсоосон байна. Иймд АН-ын үүдэн жагссан нь царцаа нүүлгэсэн хүмүүсийн А төлөвлөгөө хэрэгжиж чадаагүй учир “сонгох эрх” нэрийн дор Б төлөвлөгөөндөө шилжсэн нь энэ аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?