УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

2017-01-27  

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Багануур дүүрэгт ажиллалаа. Багануур дүүргийн Засаг даргын 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор  энэ оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласан байна.  

Энэхүү ажлын хүрээнд “төрийн албан хаагчдын” хариуцлагыг дээшлүүлэх жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.  Арга хэмжээнд УИХ-н гишүүн Д.Цогтбаатар, ДИТХ-н дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НЗДТГ-н дарга М.Отгонбаяр, МУ-н төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

Мөн дүүргийн хууль хяналтын, хүчний, төрийн захиргааны, эрүүл мэнд, боловсролын болон аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааг нээж дүүргийн ИТХ-н дарга Даваасүрэн үг хэлсэн. Үүний дараагаар төрийн албан хаагчдын эрх-үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх нь сэдвээр Дүүргийн засаг Ц.Сандаг-Очир илтгэл тавьсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар  “төрийн албан хаагчийн хариуцлагын тухай ойлголт” сэдвээр илтгэл тавьсан юм.  

Тэрээр хэлэхдээ :

Төрийн албан хаагчдын шалгуурын тухай онцолсон бөгөөд төрийн албан хаагчид нь ажилласан жил, ур чадвараас хамаараад албан тушаалд хүрдэг байх хэрэгтэй.  Энэ шалгууруудаа хангаад ажиллаж байгаа хүн бол улс төрийн аливаа зөрчлөөс айхгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлж өгөхөөр “Төрийн албаны тухай хууль”-ийн   шинэчилсэн найруулга хийгдэж байгаа. Би ажлын хэсэгт нь байгаа учраас, төрийн албанд олон жил ажилласан хүний хувьд та бүхнийхээ эрх ашиг, язгуурт нийцсэн бас та нөхдийгөө чадавхжуулах ажлыг хийнэ.  

Төрд болохоо больчихсон зүйлүүд зөндөө байгаа. Тийм учраас өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлээрэй. Цалин нь амьдралд нь хүрэлцэхүйц байх ёстой. Хичнээн төгрөгийн лиценз бичдэг хүний цалин амьдралд нь хүрэлцэхгүй байхад “Зөвхөн ухамсартайдаа шударга бай” гээд хариуцлага нэхээд байвал энэ систем ажиллахгүй байгаагийн шинж.  Хэдийгээр өнөөдөр Монголын төр цалин нэмэх боломжгүй байгаа ч гэсэн таны цалин индексжүүлсэн системээр нэмэгдээд явна. Таны цалин баталгаатай нэмэгдэнэ, таны ажлын байр баталгаатай шүү гэдгийг л гаргаж  өгөх хэрэгтэй. Тэгж байж хүнтэй эргээд хариуцлага ярих нь өөрөө шударга ёсонд нийцэж байгаа юм гэдгийг онцлов.







Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?