АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАНУУДЫГ СУДАЛГААНДАА ХАМРАГДАХЫГ УРИАЛЛАА

2017-01-27  

Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүд, анхдагчид, партизануудад төрөөс ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал олгодоггүй. Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ эдгээр хүмүүс 70 жил оршин тогтносон коммунист нийгмийг үндсээр нь өөрчилж, шинэ Ардчилсан Монгол Улсыг бий болгоход түүхэн гавьяа байгуулсныг үнэлэх цаг нь болсныг онцолж байна. Тэдний хүчээр л бид анхны ардчилсан парламентыг хуралдуулж, анхны ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Тиймээс эдгээр хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлж төрөөс хөнгөлөлт, урамшуулал олгох зорилгоор хуулийн төсөл санаачилж, боловсруулах зорилготой Ажлын хэсэг байгуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ өөрөө ахалж байгаа юм. Тэрчлэн МоАХ-ны тэргүүн Х.Баттулгад Ардчилсан хувьсгалд оролцож явсан ахмадуудын судалгааг орон даяар гаргаж энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөрт багтаан УИХ дахь Ардчилсан намын бүлэгт ирүүлэхийг хүсч албан тоот явуулжээ. 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалд оролцсон ардчиллын ахмад зүтгэлтнүүд та бүхнийг судалгаандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
daram:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?