ЗАРИМ БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2017-01-28  

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Ганболд нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Б.Ундармаа нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сумъяабазар нарыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлөхөөр тусгагджээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Ж.Энхбаярыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа нарыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Гарамжав нарыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд нарыг Төсвийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Л.Энхболд нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тогтоолын төсөлд тусгагдсан байв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Гантулга, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөлөө. Тогтоолын төслийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэж батлахаар болов гэж  УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?