БУРХАН БАГШИЙН РИД ХУВИЛГААН ҮЗҮҮЛСЭН НОМЫН БАЯРЫН ӨДРҮҮД ТОХИОЖ БАЙНА

2016-02-15  

Бурхан багш рид хувилгаан, эрдэм чадлыг үзүүлсэн өдрүүд цагаан сарын 15 хоногт тохиодог билээ. Бурхан багш Шравасти хэмээх хотын дэргэд хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ныг дуустал рид хувилгаан эрдэм чадал авьяас билгийн гайхамшгийг үзүүлэн тэрсүүдийн багш нарыг номхтгосон номын баярын өдрүүд ажээ.

Бурхан багш:

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд шүдний чигчлүүрээ газарт шигтгэн хүслийг тэтгэгч мод болгон хувиргасан
Шинийн хоёронд шидийн хүчээр үзэсгэлэнт хоёр эрдэнийн уул бий болгосон
Шинийн гурванд сэрүүцүүлгийн усаа газарт асган бадам цэцгийн цөөрөм тогтоосон
Шинийн дөрвөнд цөөрмөөс дээдийн номын дууг эгшиглүүлсэн
Шинийн таванд нүүрнээс нь цацарсан гэрэл гурван мянган ертөнцийг гийгүүлсэн
Шинийн зургаанд цугласан олон бие биенийхээ бодлыг мэдсэн
Шинийн долоонд өглөгийн их эздийг Загравардийн хаан болгосон
Шинийн найманд тэрсүүдийг зургаан дияанч нарыг номхтгосон
Шинийн есөнд Дүрс тэнгэрийн орон хүртэл хувилан ном айлдсан
Шинийн арванд ертөнцөөс хэтрэн Орчлонгийн үзүүр хэмээх Дүрсгүй тэнгэрийн хязгаар орныг хүртэл хувилан ном айлдсан
Шинийн арван нэгэнд өөрийн биеэ үл үзүүлэн хувирч номын сургаалаа зарлигласан
Шинийн арван хоёронд лагшнаас нь алтан цацраг цацарсан
Шинийн арван гурванд хүйснээс нь гэрэл цацран арван зүгийн ертөнцийг дүүргэсэн
Шинийн арван дөрвөнд шидсэн цэцэгнээс нь гурван мянган орныг дүүргэх эрдэнийн модон тэрэг буй болсон
Шинийн арван таванд сав бүгдийг тэнгэрлэг идээгээр дүүргэн мутраар газар дарахад гарсан гэрэл нь тамын орныг Энхжингийн орон болгож эрдэм чадал билиг оюуны гайхамшгийг үзүүлж тэрсүүдийн /буруу номт/ зургаан багшийг номтгосон түүхтэй.
Энэ үйл явдлыг сүсэгтэн олон даган баясаж өглөг үйлдсэнээр асар их буяныг хураасан гэдэг. Тиймээс эдгээр өдрүүдэд ном буян үйлдвэл асар их буян хураах нигуртай.

 

Б. БАТРЭГЗЭДМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?