З.ЭНХБОЛД : БИ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХГҮЙ

2017-01-30  

АН-ын сунгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр тэр ингэж мэдэгдлээ. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүртлээ, ямар нэгэн албан тушаалд ч очихгүй гэж УИХ-ын дарга асан З.Энхболд нэмж хэллээ. Тэр нам дамнасан олигархи бүлэглэлийн дарамтан дор ажиллаж байсан АН-ын хамгийн сүүлчийн дарга гэж зовлонгоо хуваалцав. Яагаад гэвэл, олигархуудад барьцаалагдсан ҮЗХ энэ шийдвэрийг гаргадаг байсан. Энэ явдал надаар төгслөө. АН-ын шинэ эрин үе эхэлж байна. Намын даргын сунгаанд ялалт байгуулсан С.Эрдэнийн хувьд, олигархи бүлэглэлээс ангид байж, жирийн гишүүдээсээ сонгогдсон анхны дарга боллоо. АН нээлттэй, хариуцлагатай, гишүүдийнхээ нам болох шинэчлэлийг хийх хүнээр С.Эрдэнийг сонголоо. Фракцуудаараа дамжуулан, төрийг барьцаалдаг байсан ёс намын даргын сунгаагаар нуран уналаа. Ингэж, 13 хоногийн намын даргын үүрэгт ажлаа С.Эрдэнэд албан ёсоор шилжүүлэх З.Энхболд төрийн ордонд болсон Хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дууяа:Энэ хүн ч бас гайгүй сайн удирдагч шүү. Даанч сонгуульд намаа явуулж чадсангүй дээ. 2017-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?