ПАРЛАМЕНТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2017-02-03  

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр  Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдалыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор ирснээ дуулгасан юм.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Женифер Зимдалыг хүрэлцэн ирж уулзаж буйд талархаад Монгол, АНУ-ын найрамдалт харилцааны хүрээнд Парламент хоорондын хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж буйг тэмдэглэн цаашид УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг тус улсад туршлага судлах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэв. Элчин сайд Женифер Зимдал хоёр орны Парламент хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, олон талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Үргэлжлүүлэн талууд бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ИРГЭН:ЗӨВ ШҮҮ 2017-02-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?