12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР / МОРЬ /

2016-02-16  

Морь жилтний заяа төөрөг

Тавьсан зорилгодоо үнэнч байж ачааллыг дааснаар бүх саад бэрхшээлийг даван гарна. Хамтран ажиллагсдын чинь нөлөө чухал тул ажил хэрэгтээ эрх тэгш оролцоорой. Энэ бичин жил морь жилтнүүдэд ээл ивээлээ харамгүй хайрлана.

Морь жилтний засал хариулга

1918 оны Шороон морь жилтэн

Эр. Төмөрт суусан. Дашзэвгэ, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэс бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

1930 оны Төмөр морь жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Элэг цөс, ходоодны өвчнөөс сэрэмжил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном уншуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах хэл ам маргаан хийхээс зайлсхий.

1942 оны Усан морь жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.

1954 оны Модон морь жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй зэрэг ном айлтгуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.

1966 оны Гал морь жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ, зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс зайлсхий. Хутга мэсний зүйл бүү ав.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.

1978 оны Шороон морь жилтэн

Эр. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг ном айлтгуул. Мод огтлох, хутга зэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг цөсний өвчнөөс сэргийл.

Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг ном айлтгуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий.

1990 оны Төмөр морь жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс цээрлэ. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

2002 оны Усан морь жилтэн

Эр. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Лусын хорлолд өртөх магадлалтай.  

Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.

2014 оны Модон морь жилтэн

Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс цээрлэ. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?