Л.ГАНСҮХИЙН АСУУДЛААР БҮЛГИЙН ГИШҮҮД УЕП-Т ХАНДАНА

2017-02-06  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит /2017.02.06/ хурал боллоо. Хуралд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох мэргэжилтнүүд танилцуулж, бүлгийн гишүүд зарим зүйлийг асууж тодрууллаа. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулж, мэдээлэл солилцов.

Түүнчлэн хурлаар Засгийн газрын 200 дахь хоногт УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үнэлэлт, дүгнэлт өгч, бүлгийн дараагийн хурлаар хэлэлцүүлэн олон нийтэд мэдээлэхээр боллоо. Мөн Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн асуудлаар бүлгийн гишүүд Улсын Ерөнхий Прокурорт хандана гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын дараа Бүлгийн дарга С.Эрдэнэ, Бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж, Ажлын албаны дарга Д.Золжаргал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ : "Бүлгийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцлоо. Нэгдүгээрт, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан мэргэжлийн хүмүүс болон ХЗДХЯ-ны удирдлагуудаас мэдээлэл авлаа.

Зөрчлийн тухай хуулийн үндсэн үзэл санаанд өөрчлөлт ороогүй, техникийн шинжтэй үг, үсэг, зүйл заалтын тайлбар зэрэгт өөрчлөлт орж байгаа гэсэн тайлбар өгсөн.

Эрүүгийн хуулийн 40 орчим хувьд нь өөрчлөлт орж байгаа юм байна. Мөн л техникийн чанартай өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Бидний зүгээс Эрүү, Зөрчлийн хуулийг нэгтгээд иргэд болон хуульчдад зөв ойлгогдох талаас нь нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэсэн бүлгийн дүгнэлт гарган ХЗДХЯ-ны удирдлагад тавихад боломжтой гэсэн хариу өгсөн.

Эрүү болон Зөрчлийн тухай хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах зүйл заалттай холбоотойгоор хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн үндэслэлийг хэлсэн. Эрүүгийн хуульд хорих доод хугацааг долоо хоног байсныг зургаан сар болгон өөрчилж байгаа. Торгуулийн хэмжээгээр зохицуулах замаар доод хэмжээг зургаан сар болгож байгаа нь хөрөнгө мөнгө хэмнэж, хоригдох хүний тоо эрс багасна гэж үзэж байгаагаа танилцуулсан” гэлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт Байнгын хороо, Их хурлаар хэлэлцэгдсэн. Манай бүлгийн зүгээс энэ хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах горимын санал гаргасан ч Байнгын хороон дээр унагасан.

Энэ хуулиар гол нь давхар дээлийн асуудал яригдаж байгаа. Уг нь МАН сөрөг хүчин байхдаа УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохгүй гэсэн байр суурьтай байсан. Гэтэл өнөөдөр эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлийг оруулж ирэх хууль санаачилж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн ИХ, сумын ИТ, дүүргийн ИХ-д ажиллаж байга иргэдийн төлөөлөгчдийн 1/3 нь төрийн захиргааны албан хаагч байж болохоор хуулийн заалт оруулж ирсэн. Ингэснээр төрийн бүх шатанд давхар дээлтэй болно гэсэн үг. Тиймээс энэ хуулийг эсэргүүцэж байгаа” гэв.

Л.ГАНСҮХИЙН АСУУДЛААР БҮЛГИЙН ГИШҮҮД УЕП-Т ХАНДАНА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Бусад гэсэн асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн хоригдож байгаатай холбоотой асуудлыг бүлгээр хэлэлцлээ. Түүний өмгөөлөгчөөр дамжин АН-ын бүлэгт захидал ирсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан байгаа юм байна. Гэр бүлийн хүн нь хүн өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байгаа. Бид бүлэг дээр ярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий Прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргасан. Бүлгийн улс төрийн албан ёсны байр суурийг одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо.

Түүнчлэн Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг авч хэлэлцэхээр болсон. Энэ засгийн газар байгуулагдаад 200 дахь хоногтоо ажил нь явагдаад дуусч байна. Энэ хооронд юу хийж бүтээв, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарав гэдэгт бүлгийн дүгнэлт гаргая гэж тохирсон. Ирэх долоо хоногт буюу дараагийн бүлгийн хурлаар Засгийн газрын 200 дахь хоногийн ажлын дүнг авч хэлэлцээд олон нийтэд албан ёсны байр сууриа илэрхийлнэ” гэлээ.

 

 

Эх сурвалж : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?