12 ЖИЛИЙН ЗАСЛЫГ ЦУВРАЛААР / ТАХИА /

2016-02-17  

Тахиа жилтэн заяа төөрөг

Ажил хэрэгт амжилт тохиох, таатай цаг хугацаа ирлээ. Бүхий л ажил хэрэг оны хоёрдугаар хагаст амжилттай байна. Долоодугаар сарын хоёрдугаар хасагт хувийн бизнес эрхлэгчдэд сонирхолтой саналууд ирнэ. Оны төгсгөлд орлого ихээр нэмэгдэж, таныг баярлуулна.

Тахиа жилтний засал хариулга

1921 оны Төмөр тахиа жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Гудас дэвсгэр, өвс хадах, газар хөдлөх, цас унах, хүйт ургах үеэр анхааралтай байх. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар үс гүйх өвчнөөс сэрэмжил.

1933 оны Усан тахиа жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лусын хорлолоос болгоомжил.

1945 оны Модон тахиа жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи шуурганаас болгоомжил.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

1957 оны Гал тахиа жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

1969 оны Шороон тахиа жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Ан агнах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.

1981 оны Төмөр тахиа жилтэн

Эр. Огторгуйд суусан. Чойжоо, Банзрагч зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, оршуулгын газар бүү зүглэ.

1993 оны Усан тахиа жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Хэрүүл маргааныг цээрлэ. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.

2005 оны Модон тахиа жилтэн

Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?