УИХ-ын чуулган өнөөдөр хаалтаа хийх гэж байна. УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр шахуухан хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэн баталсан билээ.
Харин УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдрийн хувьд Хөгжлийн банкны тухай, Зөрчлийн тухай, "Эрдэнэт үйлдвэр" дэх ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг "Монгол зэс" корпораци худалдаж авсан үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт зэрэг нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсох юм байна. Үүний дараа УИХ-ын Чуулганы хуралдаан өндөрлөж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж чуулганыг албан ёсоор хаах юм байна.
А.ЦЭРЭНДУЛАМ