УИХ дахь АН-ын бүлгийн хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ардчилсан намын даргын сунгааны үр дүнд олонхийн санал авсан С.Эрдэнэ удахгүй болох Ардчилсан намын VII их хурлаар намын даргад батламжлагдах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхөөр санал гаргасан юм.
Уг саналыг бүлгийн гишүүд дэмжиж, Д.Эрдэнэбатыг даргаар томилох нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдлоо.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийг бүхэлд нь хамруулж мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгүүлж, дүн шинжилгээ, санал, дүгнэлт гаргуулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг түр хойшлуулан дараагийн бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо
А.ЦЭРЭНДУЛАМ