ӨНӨӨДӨР АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-02-13  

Ардчилсан намын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр болон ҮЗХ-ны гишүүд, намын гишүүд дэмжигчид оролцлоо.

АН-ын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно гэдгийг ч энэ үеэр онцолж байлаа. Харин Ардчилсан намын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгохоор шийдвэрлэсэн байна.  Ийнхүү Ардчилсан намын үйл ажиллагаа Ардчиллын өргөөнд явагдахаар боллоо.

Мөн энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын тамгыг Л.Эрхэмбаяр, Ц.Туваанд албан ёсоор гардуулан өглөө. Л.Эрхэмбаяр, "АН-ын ХЭГ-ын тамгыг албан ёсоор хүлээлгэж өглөө. Намын шинэчлэлээ сайн хийгээрэй. Дүрмийн төслөө сайн хэлэлцүүлээрэй.

Энэ тамгыг зөвхөн Үндсэн дүрмийн хүрээнд, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу л ашиглаарай" хэмээн шинэ генсект захив. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, "АН-ын удирдлагын багт хүнд цаг үед ажиллаж, намын шинэчлэлийг амжилттай эхлүүлж чадсан танд цаашдын ажилд нь их амжилтыг хүсье" гэв.

 

эх сурвалж:demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?