ТУУЛЬЧ Э.БААТАРЖАВ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД ТУУЛЬ ХАЙЛНА

2017-02-14  

16736671_1300408406710293_672660004_n

Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав нь Богд хааны ордон музейн “Хаан туульс”-ийн өргөөнд “АЛТАН ШАР НАРТАД БУМАН ЖИЛИЙН ЗУН АВЧИРСАН БАЯНЦАГААН ӨВГӨН” туулийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны 11 цагаас хайлах юм.

Уг тууль нь сайн хүүхэд заяалгадаг, цэцэн мэргэн оюун ухаан хайрладаг, эд баялаг , идээ ундаа элбэг дэлбэг байхын заяа хайрладаг тууль юм.

“Баян-Алтай” Мэнгит туульчийн удмын цуурч, туульч, хөөмийч Эрдэнэцогтын Баатаржав нь Алтайн Урианхайн удам дамжсан туульч юм. Тэрбээр өвөг дээдсийн хайлдаг олон туулийг уламжлан авч хайлахын зэрэгцээ хөөмий, цуур хөгжим, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуур, нуман хуурыг эзэмшжээ. ”Хөлгөн туульс”, “Язгуур аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Хөгсүү” чуулгын нарийн бичгийн дарга Э.Баатаржав нь 5 цомог гаргаж, 3 ном бичиж, 120 гаруй жил тасалдсан чашга дудар, эвэр нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрэн сурвалжилж, эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэнд оруулж, Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсийн хоржин хоолойн эрдмийг харьцуулан судалж туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн таван тивийн олон орны үзэгчдэд таниулжээ.

16735967_1300408390043628_482427753_n

Мөн Харвард, Хавай, Стэйнфорд, Берклэй, Вэслэйны их сургууль, НҮБ-ын ордон, Холливуд, Европын алдартай тайзууд болон нийт нүүдэлчдэд өв соёлоо сурталчилж ирсэн байна. Дэлхийн урлагийн маэстро, 2011 оны “Дэлхийн ордны угсаатны эртний хөгжмийн гранпри”, “Испаны хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30-р наадмын тэргүүн шагналт”, МУСТА, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь 2006 оноос хойш хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалтыг явуулж байгаа юм.

16754441_1300408363376964_400274483_n

“Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” тууль нь  2017 оны туулийн өргөөний хаалтын тууль юм. Уг тууль Богд хааны ордон музейн “ХААН ТУУЛЬС”-ийн өргөөнд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Сонирхсон хүн 88016871 дугаарын утсанд холбогдож болох юм байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ : ONTSLOKH.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?