ВИПАШЯНА БЯСАЛГАЛ БОЛОН “БИРМ” ОРНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ “АРИУН НОМЫН ОРОН МЬЯНМАР” БАРИМТАТ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ

2017-02-21  

“Ариун номын орон Мьянмар” Випашяна бясалгал болон “Бирм” орны тухай өгүүлэх “Ариун номын орон Мьянмар” баримтат киноны нээлт ICinema кино театрт болсон юм. Энэхүү баримтат киноны зохиолчоор Сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх ажиллаж, найруулагчаар А.Мягмар, кино продюсероор Т.Номунзул нар ажиллажээ. 

Дэлхийн 125 оронд хүлээн зөвшөөрч, эрүүл мэнд бие сэтгэлээр ариусахын гайхамшгийг мэдрүүлдэг “Випашяна” бясалгалын тухай гарах уг баримтат киноны зураг авалтыг 10 хоногийн турш Бирм улсын нутаг дэвсгэр дээр авчээ. Америк, Япон, Австри зэрэг улс үндэстэн бүрээс бясалгал хийхээр Бирм улсыг зорьдог байна. 100 гаруй жилийн түүхтэй, 5 сая гаруй бурханы дүр бүхий сүм Бирм улсын Мандала хотын сүм хийдэд байдаг байна.

Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв нь энэхүү бурханы орон гэгдэх Бирм улсын амар тайван, гэгээрлийн гэгдэх орны талаар судалж мэдээд монголын ард түмэндээ таниулах үүднээс энэхүү киног санаачлан хийхээр болжээ. Тиймээс түүнд талархах нь зөв байх. Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв : "Бирм орны гэгээлэг сайн сайхан бүхнийг Монголчууддаа таниулж, монголын ард түмнийхээ оюун санааг сайхан бодлоор дүүргэж, Бирм орны гайхамшгийг үзүүлж, оюуны хөгжлийг сэргээх зорилготойгоор энэхүү баримтат киног хийхээр болсон. Бирм улсын тухай монголчууддаа нээж өгөхийг хүсэж байсан битүүхэн мөрөөдлийг минь ажил хэрэг болгож, үзэгч түмэнд минь таниулж өгөх боломжийг гаргаж өгсөн кино багийнхандаа баярлаж байна".

“Ариун номын орон Мьянмар” баримтат киногоо Цагаан сарын баярын энэ өдрүүдэд гаргаж байгаа маань ч учиртай билээ. Энэхүү баримтат кино маань анхны оролдлого байлаа. Цаашдаа олон сайхан зүйлийг хийх болно. Эдийн засгийн энэ хямралтай үед бидний зүгээс монголдоо мөн адил Випашяна бясалгалыг сонирхсон, бүх хүмүүсийг хамруулах зорилгоор үнэгүй хичээллэдэг байгаа. Бясалгалын сонгох шаардлагатай хоёр гол асуудал байгаа. Ихэнх хүмүүс шөнө унтахдаа биеэ амрааж оюун ухаанаа амраадаггүй. Харин бясалгал хийснээр биеэ ч амрааж оюун санаагаа давхар амраах болно. Хүний сэтгэлийн гүнрүү орж, гүнээс нь амар амгалан болгодог. Өөрийгөө амгалан болгосон хүн хаана ч жаргалтай. Мөн бид биеийн хирээ угаадаг бол сэтгэлийн хир гэж байдаг тиймээс сэтгэлийн хирээ энэхүү бясалгалын ачаар арилгах болно. Манай бясалгалд бүх шашныхан ирж сууж байгаа нь бид нэг л зорилготойгоор оюун санаагаа амар амгалан байлгахад оршиж байна.

Вяпашяна бясалгалын Ширэндэв тэргүүтэй бясалгагчид Чанга дэглэмтэй хорих 413-р ангид хүмүүжиж байгаа хоригдлуудад 10 хоног бясалгал зааж, хорвоог хар бараан өнгөөр харж байсан тэд нарын сэтгэлийг зөөллөж, гэрэлтүүлж, гийгүүлсэн сайхан ажил зохион байгуулсан билээ. Тэдгээр залуус сэтгэл санааны асар их хохирол, шаналалтай явсан нь хянагчдынхаа нүдэн дээр өөрчлөгдөж, уужирч, ухаарснаар харуулж чаджээ.

Уншигч та бүхэн “Соён гэгээрүүлэгч” телевизээр Вяпашяна бясалгалын тухай өгүүлэх “Ариун номын орон Мьянмар” баримтат киног 02/20-ны Даваа гаригийн 21:00, Мягмар гаригийн 11:00 цагт, Лхагва гаригийн 21:00, Пүрэв гаригийн 11:00, Баасан гаригийн 21:00, Бямба гаригийн 12:00 цагт хүлээн авч үзэх боломжтой юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?