ҮХЭР ЖИЛТЭН

2017-02-21  

Үхэр жилтэй 1985 оны эрчүүд, 1937 оны эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1937 оны үхэр жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай.

1949 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.

1940 үхэртэй оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.

1937 оны үхэртэй эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.

1997 оны үхэртэй нийт хүмүүс эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

1985 оны эрчүүд, 1973 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө.

1913 оны үхэр жилтэй эрэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.

1997, 1973, 1949, 1937, 1925 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд болон 1937 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.

1961 оны үхэртэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

1913 оны үхэртэй эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

1997, 1985, 1973, 1949, 1913 оны үхэр жилтэй эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учирах сайн.

1985, 1913 үхэртэй оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйтэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулваас засагдна.

1961 оны үхэр жилтэй эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө.

1949 оны үхэртэй эмэгтэйчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?