1986, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн.
1986 оны бартай эрэгтэйчүүд болон 1926 оны бартай нийт хүмүүс өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.
1986 оны бар жилтэй эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдна.
1962 оны бар жилтэй эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил.
1962,1914 бар жилтэй оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1926 оны нийт бар жилтнүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга.
1986, 1950, 1914 оны бартай эрчүүд, 1976, 1984, 1962, 1938, 1926 оны бартай эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.
1986, 1950, 1914 оны бар жилтэй эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.
Эх сурвалж : Зууны мэдээ сонин