ТУУЛАЙ ЖИЛТЭН

2017-02-21  

1999, 1963, 1927 оны туулайтай эрэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйтэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулваас бүх зүйл тэгшрэх сайн.

1987, 1963, 1939, 1915 оны туулай жилтэй эрчүүд сайн муу тал тэнцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа бататгууштай.

1975, 1951 оны туулайтай эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулваас сайн.

1987, 1963, 1939, 1915 оны туулайтай эмэгтэйчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө.Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө.

1987, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулваас засагдана.

1999, 1951 оны туулай жилтэй эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулваас засагдана. 

1939, 1915 оны туулай эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлвэл сайн.

1987 оны туулай жилтэй эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясгах.

1975 оны туулайтай эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1927 оны туулай жилтэй эмэгтэйчүүд болон 1915 оны нийт туулай жилтнүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулваас засагдна.

1987, 1975, 1951, 1939, 1915 оны туулайтай нийт хүмүүс болон 1963, 1927 оны туулайтай эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтой тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай.

1963 оны туулайтай эрчүүд хэл амнаас болгоомжил,“Цагаан шүхэрт” уншуулваас өлзийтэй болно.

1999 оны туулайтай эрчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн.

1975, 1951, 1927 оны туулайтай эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?