МЭДЭГДЭЛ 

2017-03-03  

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэр нь Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн сонгох, сонгогдох эрхэд балмадаар халдаж ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэн үйлдэл боллоо гэж Нийслэлийн Ардчилсан нам үзэж байна.

Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд цагдаагийн байгууллагыг ашиглан иргэдийн эрх, эрх чөлөөнд нулимс асгаруулагч болон бороохой ашиглан бүдүүлгээр халдсан үйлдлээ нэн даруй зогсоож, хууль бусаар саатуулагдсан иргэдийг даруй суллахыг шаардаж байна.

1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон Үндсэн хуулийн үнэт зүйл рүү энэ мэтээр халдахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд нарын нөхдүүдэд зөвшөөрөхгүй бөгөөд цаашид ч иргэдийнхээ Үндсэн Хуулиар баталгаажсан эрхийг Нийслэлийн Ардчилсан Нам хамгаалж ажиллах болно.

Нийгмийг айдаст автуулан хүч хэрэглэсэн хууль бус үйлдлээ МАН болон түүний удирдлагууд нэн даруй зогсоохгүй тохиолдолд Нийслэлийн Ардчилсан Нам дараагийн алхмаа хийж иргэдийнхээ эрхийг хамгаалах тэмцлийг эхлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ

2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:МАН ийм үйлдэл хийхдээ гарамгай энэ нь дараагийн сонгуульд АН-нд их нэмэр болдог. 2017-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?