Б.САРАНДАВАА : БИЕ, СЭТГЭЛЭЭ АРИУСГАЖ, ЗАМ МӨРӨӨ ЗАСНА

2017-03-04  

- Та сар шинэдээ сайхан шинэлэв үү? Шинийн арвантавны дотор багтаж засал хийлгэвэл зам мөр тэгширдэг гэдэг. Тэгэхээр Та " Таван хишгийн даллага” лекцээ 8 дах удаагаа унших гэж байна. Энэ жилийн лекцийн тухай товчхон тайлбарлавал?

- Баярлалаа. Сайхан шинэллээ. Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Монгол Аура” энергийн төв, 21 дарь эхийн сүмийн лам нартай хамтран жил бүр зохион байгуулдаг сайхан уламжлал тогтсон. Лекц засал хосолдог онцлогтой. Энэ уламжлалаа хадгална. Хийморийн даллага, Намсрайн даллага, Гонгорийн даллага, Буян хишгийн даллага, Өлзий хутагийн даллага, Мөнгөний даллага, Энергийн даллага зэрэг долоон нэр төрлөөр лекцээ уншина.

- Лекцээ тодруулбал?

- Хийморийн даллагаар гэхэд, энэ удаад 21 төрлийн хийморийн тухай ярилцана. Харин Намсрайн даллагаар олны бие, хэл сэтгэлийг ариусгаж өгнө. Өөрөөр хэлбэл хийморь лундааг сэргээнэ, бие сэтгэлийн засал хийнэ.

- Даллага авахуулах хүмүүс юу бэлдэж очих билээ?

- Сүсэгтэн олонд сануулахад, даллага авахын тулд гурван төрлийн идээ будаа авчрах хэрэгтэй. Тухайлбал, самар, жигнэмэг, ааруул гээд юу ч байж болно. Гол нь гурван төрөл байх хэрэгтэй. Тэдгээрийгээ нэг тавган дээр нийлүүлчихэж болно.

- Гонгорийн даллага гэж Та хэллээ. Монголчууд тэр болгон дуулаагүй юм, энэ тухай

 - Энэ маш чухал даллага. Гонгорын даллага бол монголчуудыг оюун бодлоо зөв зүйлд зарцуулж байхыг зааж сургах ухаан юм. Миний лекцийн төгсгөлд 21 дарь эхийн лам нар хүрэлцэн ирсэн сүсэгтнүүдэд зориулж Гонгорын даллага дуудаж өгнө. Харин нийтэд нь анхааруулахад, Буян хишигийн даллага дээр дуудах учир иргэд сүсэгтнүүд Та бүхэн даллагын уутаа авчрахыг зөвлөе.

 Тэгвэл, өлзий хутаг орших тухайд?

-Өлзий хутагийн даллагаар хүний бодол нь зөв байвал зам мөр нь зөв байдаг талаар тайлбарлах юм. Харин мөнгөний даллагаар мөнгийг хэрхэн өөртөө татах талаар зөвлөгөө өгнө. Мөнгийг өсгөх, үрэгдүүлэхгүй байх арга замыг хэлж өгнө. Энэ бүхний төгсгөлд нь хүний 7 хүрдийг цэвэрлэж өгнө. Ингэснээр засал номоо бүрэн хийлгэх боломжтой.

Таны энэ удаагийн лекцийн гол онцлог нь юу вэ?

- Нэг дор 5 хишгийн даллага авахуулах боломжтой. Лекц маань жил бүрийн шинийн 8-нд болдог ч энэ жилийн тухайд шигийн 8 гэж байхгүй, хоёр удаа шинийн 7-ны өдөр тохиож байгаа учраас гуравдугаар сарын 6-нд буюу шинийн 9-нийг зориуд сонгосон.

Манай "Монгол Аура" төв, 21 дарь эхийн сүмийн лам нар сүсэгтэн олондоо буян хийж буй учраас үнэрхдэггүй гэдгийг сүсэгтэн олон мэдэх болсон. Тасалбарын үнэ ердөө 10000 төгрөг. Энэ бол байрны түрээс, холбогдох зардалд оддог гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх.

Лекцинд суух хүмүүсдээ хандаж Та ярилцлагынхаа төгсгөлд юу хэлмээр байна?

- Миний лекцинд жил бүр суудаг хүмүүсийн олонхитой багш шавийн барилдлагатай болсон байдаг. Олон зүйл хэрэггүй. Лекцинд ирэхдээ хүн бүр цаасан дээр нэг хүслээ бичиж ирнэ. Мөн даллагын уут, нэг ширхэг арван төгрөг, нэг тавган дээр гурван төрлийн идээ ( дээр дурдсан) зэргийг авчрахад хангалттай.

Шинийн есний билигт сайн өдөр уулзаж, засал лекцээ хийж, таван хишгийн даллагаа хамтдаа дуудацгаая.

 Баярлалаа, Танд. Буяны тань ажил үйлс улам дэлгэрэх болтугай.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
naraa:3sariin 6 nd boloh ym ba 2017-03-04
Зочин:Хаана юм бол? 2017-03-04
Зочин: Билетийг хаанаас авах вэ? 2017-03-04
Зочин: Жилээ даана шүү. 2017-03-04
ммангар:тэнэг авгай мунхруулахаа боль 2018-01-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?