АН-ЫН ЭКС ЛИДЕРҮҮД ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2017-03-06  

Гарамгайбаатар, Фортуна Батбаяр нарыг хорьж, тэдний ойр тойрны хүмүүсийг шалгаж буй мэдээлэл саяхнаас л өрнөлөө. Уул нь энэ асуудлыг хууль хяналтынхан эртнээс сөхөж, асуудал үүсгэж байсан ч, УИХ-ын гишүүний дархан эрх гэдэг бат бөх хамгаалалтыг яаж ч давж чадалгүй өдийг хүрсэн нь энэ. Тэд дан болон давхар дээлээ тайлцгаасан учир тэднийг байцаах, хорьж цагдах боломж нээгдсэн нь энэ гэж хэлж болно. Улсын өмч хөрөнгийг үнэхээр хайр гамгүй үрэгдүүлж шамшигдуулсан. Бондын мөнгөөр дураараа тоглов. Зам барина гэдэг нэрээр хөрөнгө мөнгийг хэрхэн завшсаныг Гарамгайбаатарын үйлдэл гэрчилнэ. Хэнтий рүү машинаар явж үзсэн хүн бүр Гарамгайбаатарыг "хараадаг". Зам гэж там. Нөгөө Дамба -Очирын адил. Тэд гэмт хэргээс өөрсдийгөө хаацайлах гэж УИХ-д шигддэг. Энэ удаа харин тэд хамгаалалтад орж чадалгүй ийнхүү шалгуулж эхэллээ.

Тэдний араас шалгуулах хүний урт нэрс гарчээ. Зарим нэг түшээд гэр бүл, үр хүүхдээ аван харийн оронд удаан хугацаагаар амьдрахаар мордсон мэдээ мэдээлэл ч чих дэлсэх болов. Гишүүдээ баригдах, хоригдохыг харсан УИХ -ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, -Бид гишүүдээ хамгаална, гэхдээ буруу үйл хийсэн бол хаацайлахгүй гэж хэллээ. Их шалгалт эхэллээ, экс лидерүүд болгоомжтой байгаарай гэж анхааруулья.

 

 

Д. ГАНАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ бол Элбэг гэдэг хүний ээлжит явуулга, МАН-ын С.Баяртай нийлж Намбарын Энхбаярыг унагаад шанд нь шоронд явуулж өрөө төлсөн. Одоо Мэ.Энхболдыг ерөнхийлөгч болгохын тулд Амаржаргалыг нэр дэвшүүлэхгүйн тулд энэ ажлыг барьцаалж хийж байгаа нь ойлгомжтой. 2017-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?