Н.ЭНХБАЯР БА Ц.ЭЛБЭГДОРЖ, ТЭДНИЙ СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ

2017-03-13  

Монголын хамгийн өндөр албан тушаал хашсан хоёр хүн бол Монгол улсын гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, дөрөвдөх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар юм. Ц.Элбэгдорж АН-ын даргаар хоёр ч удаа сонгогдож, намаа эрх баригч болох үед нь мөн хоёр удаа ерөнхий сайдаар томилогдсон. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон. Мөн Монгол улсын ерөнхийлөгчөөр дараалан сонгогдсон ясны улс төрч хүн. Тэгвэл Н.Энхбаяр МАН-ын даргаар 199О оны сүүлчээр сонгогдож, 2005 оныг хүртэл буюу нийт 8 жил намын даргаар тасралтгүй ажилласан. Ц.Элбэгдоржийн адил намын улс төрийн шийдвэрийг гаргаж байсан.

Монгол улсын ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын ерөнхийлөгч гэсэн Монголын төр, засгийн гурван өндөр албан тушаалыг дараалан хашсан цорын ганц хүн бол Н.Энхбаяр. Утга зохиолын Дээд сургуулийг орчуулагч, судлаач мэргэжлээр төгссөн Н.Энхбаяр ажлын гараагаа Монголын зохиолчдын Эвлэлээс эхлүүлсэн байдаг. Уран зохиолын номын орчуулга хийх, "Утга зохиол, урлаг" сонинд нийтлэл хэвлүүлэх зэргээр соёлыг түгээх дэлгэрүүлэх ажил хийж байсан нь олон нийтэд хүрсэн тул хожмоо Соёлын Яамны дэд сайд, сайдын албан тушаалд очиход нөлөөлсөн гэдэг. Орост төгссөн, орос хэлийг чадамгай эзэмшсэн цөөн хүний нэг. Элбэгдорж ч гэсэн үзэг цаас нийлүүлдэг байсан. Хуучнаар, Орос улсад Львов хотын Цэргийн сургуульд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн түүнийг "Улаан од" сонин сэтгүүлчээр авсан байдаг. Дэслэгч цолтой, мэдээ, сурвалжлага бичихийн хажуугаар шүлэг оролддог нэгэн байсныг хожим олж тогтоосон. Ийнхүү хоёулаа Орост сургууль төгссөн, хоёулаа үзэг цаас нийлүүлэх ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэж үзэж болох. Н.Энхбаяр Английн Лидсийн их сургуульд англи хэлийг сурсан бол, Ц.Элбэгдорж АНУ-д удаан хугацаагаар амьдарч байхдаа Харвардын Их Сургуульд мастер хамгаалсан гэдэг. Мөн л хоёулаа англи хэлийг эзэмшсэн. Аль аль нь хийсэн бүтээсэн зүйлийнхээ мөрийг үлдээсэн. Ц.Элбэгдорж орон сууцыг хувьчилж, малыг малчдад өгүүлсэн гэдэг. Н.Энхбаяр газрыг иргэдэд үнэгүй олгосон гэдэг. Ийм нэг хоёр "Э" Монголын улс төрд 20 орчим жил ээлжлэн ноёрхсон байна. Насны хувьд хол зөрүүгүй ч, бодлын хувьд зөрүү бий гэж хэлэх нэгэн бий. Ийм ижил төстэй зүйл бий ч бас харьцуулж үзэхэд зөрүү ч бас харагдах. Н.Энхбаярын үед эдийн засаг сэргэж, ОХУ-д төлөх өрийг тэглэж, "Орос шиг бай л даа" гэсэн хэллэг ч дэлгэрч байсан. Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчөөр ажиллах 8 жилийн хугацаанд Оюутолгойн гэрээ байгуулагдаж, улс орон хөгжинө гэсэн нь эсрэгээр эргэж, улс орон өрөнд баригдаж, ард иргэд ядуурлаа гэж бичих болов. Н.Энхбаярыг ерөнхий сайд, намыг нь эрх баригч байх үед Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэргээр ял сонсохдоо хүрч, УИХ-ын гишүүний тахимаа өгч, УИХ-ыг Хүрэлсүхийн адил орхиж чадаж байсан. Түүнийг эрх баригч нам оролдолгүй орхиж, ял зэм дуулгалгүй орхисон гэж түүхэнд бичдэг. Тэгвэл Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байх үедээ Н.Энхбаярыг улсын өмч хөрөнгө шамшигдуулсан хэрэг үүсгэж, ял үүсгэж, шоронд хорьсон талтай. Харин одоо гуравхан сарын дараа Ц.Элбэгдорж өндөр сэнтийнээсээ "газардах" болжээ. Тэр өөрийгээ үнэлүүлэх "Ардын үг" аяныг өөрийн мэдлийн хүрээний Eagle телевиз, News.mn сайтынхаа багаар "хийлгэж" байна. Пиард гаршсан учир ийм ажил хийлгэж, өөрийнхээ буух дараагийн буудлаа зөөллөж байна гэж улс төр судлаачид шинжилж байна. Тэгвэл, Н.Энхбаярын ялын хугацаа дуусаж, 3 сарын дараа болох бүрэн магадлал бүхий УИХ-ын дахин сонгуульд оролцох цаг иржээ. Тэр сонгуульд оролцвол ялах магадлал өндөр. Түүний сонгогдох эрхийг 2012, 2016 онд боосон гэж үзэх иргэд бий. Мөн Н.Энхбаяр ч гэсэн Ц.Элбэгдоржийн ижил өөрийн гэсэн телевиз, сонинтой. Түүний мэдэлд Тв9 телевиз, Зууны мэдээ сонин бий.

Ийм нэгэн сонирхолтой харьцуулалтыг хийлээ. Үргэлжлэл бий.

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Тэмээ ямаа,газар тэнгэр... Өөр юу ч билээ 2017-03-13
зүрх судас:ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ЭМГЭГҮҮДЭД ДАРААХ БАЙДЛААР ҮЙЛЧИЛНЭ: - Цус шингэлж холестрин бууруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Зүрхний ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ. - Давтан стент /сетка/ тавиулахгүй байх боломжийг бүрдүүлнэ. - Тархины болон Зүрхний титэм судас хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цусны эргэлтийг сайжруулна. - Бусад эрхтний судас хатуурч нарийссан, түүнээс шалтга**** хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА: - Альфа линолейний хүчил /ALA/, - Гамма линолейний хүчил /GLA/, - Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/ - Докозагексаений хүчил /DHA, Омега-3/ - Ногоон цайны полифенол - Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 680’000₮, 1 сараар хэрэглэх нь 240’000₮ Лавлах утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac 2017-03-13
Ганболд:Эзнээ емеерчээ. Элбэгд еширчээ. 2017-03-13
Отгон:Энэ хоёр эрхмийг харьцуулан бичигч Ц.ЭНХБАТ гэж хэн бэ? Та өнгөрсөн 20 жилд хэнтэй нь илүү дотно харьцаанд байв.. Ингэхэд ер нь та ямар зорилготой хүн бэ? 2017-03-14
БОДИТ ҮНЭН:ДЭЭРХ ДЭЭР НЭМЭЭД ЭНХБАЯРЫН ҮЕД БИД ИЛҮҮ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАЛ ҮҮНЭЭС АРАЙ ДЭЭР ИЛҮҮ ОРЛОГТОЙ ОНФЛЯЦ ХАРЬЦАНГУЙ БАГА БАЙСАН НЬ ОДОО Л МЭДЭГДЭЖ БАЙГАА ШҮҮ .ЭНЭ ХҮНД МУУ ЗҮЙЛ БАЙСАН Л БАЙХ ГЭХДЭЭ ОДООНЫ ХУВАЛЗНУУД ШИГ ГАЗАО ЛИЦЕНЗ ОБШООР ХУУЛЬ БУС ИДСЭН УУСАН ЗҮЙЛ БАЙХГҮЭЭ НЬ НЭГЭНТ ИО БОЛСОН ИЛ ТОД ХЭЛЖ ШАХАЖ ШААРДАЭЖ ЗАРИМДАА ГОМДООХООР ҮГ ХЭЛЖБАЙСНААС МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДЛАГУУД УЛС ТӨРӨӨС ТШШНИЙГ ШАХАЖ ЗАЙЛУУЛЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ АЛАХ ШАХСАН ШҮҮДЭЭ ... 2017-03-15
Ард:Элбэгдоржоос Энхбаяр нь арай дээр байж.элбэгдорж шударга байцгаая гэж худлаа орилоод Монголыг арай дэндүү самарч орхисон.одоо хууль хүчний байгуулга энэ хүний хүссэнээр шийдвэр гаргаж байна. 2017-03-15
Зочин:НЭЭРЭЭ ЭНКУАЙРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОЧИХВОЛ ЭНЭ УЛСТӨРЧИД ЯАХ БОЛ .ЦАРАЙГИЙ НЬ НЭГ ХАРАХ ЮМСАН СОНИН БИШ ГЭЖ ҮҮ.ХА ХА БЯДНУУС НЬ БОДООД БАЙСАН ЧИНЬ ЭХ ОРНОО ӨРНӨӨС ГАРГАСАН ХҮН РУУГАА БӨГДӨӨРӨӨ НИЙЛЖ КОМБИ ЗОХИОЖ БАЙГААД ШОРОНД ХИЙЧЭЭД ӨРӨНД ОРУУЛЖ ХУЛГАЙ ХИЙСНИЙГ НЬ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ТОНГОЧУУЛААД БАЙГААМ БИШОО. БОДМООР ЮМ МЭДМЭЭР ЮМ БАЙХ ЧИВЭЭ. 2017-03-22
херо:Ер нь э+э=Э хоёр Э л монголыг сүйрүүлцэн юм шдээ. 2017-03-22
монгол хүн:зүгээр л хамгийн энгийн харьцуулалт хийхэд л өнөөгийн ерөнхийлөгч шаварт унаж байгаа юм. Дандаа худлаа ярьж, "хошгируулдаг" . хийж бүтээсэн зүйлээр маруухан ч харин рекламдахдаа гаргуун. Ер нь монголчууд бид нэг зүйлийг мааш сайн ойлгох хэрэгтэй. "Хэн нь хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулаад өгнө". Одоо хар л даа Элбэгдоржийн тэргүүлсэн энэ 8 жилийн дотор бидний амьдрал яаж уруудаж доройтож байна? Улс орны нэр хүнд бүр найвсайтлаа унаж дууслаа. одоо болье. бушуухан огцруулж тэр байх ёстой газарт нь илгээвэл таарна. бидэнд ч өлзийтэй, улс оронд минь ч хэрэгтэй. сүүлдээ бүр зурагтаар гарахаар нь огиудас хүрч шууд л сувгаа сольдог болсон. 2017-03-23
Зочин:Энхбаяр гараад ирвэл өмнө нь нийлж байгаад шоронд хийсэн одоогийн авлигач, оффшорчид яах бол? Ерөөсөө Энхбаярыг дэмжнээ тэгж байж энэ муу 76д даруулга болох байх 2017-03-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?