С.ЭРДЭНЭ : ЦӨӨН ХҮНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ 180 МЯНГАН ГИШҮҮНЭЭ ХОХИРООЖ БОЛОХГҮЙ

2017-03-16  

5fb78c76d8fe05008742401415b211c6.jpg

Ардчилсан намын Үндсэн дүрэмд орсон зарим өөрчлөлтийг бүртгэж авах байсан ч бичиг баримтын бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар түр хойшлуулж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Үндсэн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шалтгаанд Улс төрийн намуудын тухай хууль болон холбогдох бусад хууль, журмыг зөрчсөн зүйл байхгүй гэж тэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс шаардсан бичиг баримтын бүрдлийг гүйцэд хангасны дараа асуудлыг дахин хэлэлцүүлж, хуульд заасны дагуу Үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхэд бүртгүүлэх эрх зүйн бүхий л боломж нээлттэй байгаа.

Энэ боломжоо ч ашиглана гэдгээ Ардчилсан намын удирдлагууд өчигдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Тиймээс дотоод сонгууль болдгоороо болно. Цөөн хүний эрх ашгийн төлөө 180 мянган гишүүнээ хохироож болохгүй” гэлээ.

Түүнчлэн Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэж мэдэгдлээ.

 

 

Эх сурвалж : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Boldoo:Luivarchidaa bolioch!!! Erdene dargad amjilt husie 2017-03-18
Irgen:AN-n shine udirdlaguudad amjilt husie. Mongoloo luivarchidiin savraas avarch chadnaa ta nar! 2017-03-18
Mydag:Elbegdorj uhehdee uher ****gaa gegch bolj baina uu??? 2017-03-18
Mongolchuudaa :Mongolchuudaa luivarchidiin savraas garahiin tuld temtsie! AN-n shine udirdlaguudad amjilt husie 2017-03-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?