"ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН" ТОГЛОЛТ БОЛНО

2017-03-16  

 

ХЦДБЧ-ын гоцлол дуучин, хөтлөгч МУСТА Г.Батсүх DVD-ний баяр, тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ. UB Palase-ын концертын их танхимд гуравдугаар сарын 18-ны 19.00 цагт "Тэнгэр нь цэлмэг эх орон”  нэртэй түүний DVD-ний баяр болон тоглолт болох аж.

Тэрбээр анхны DVD-гээ өлгийдөн авсан юм. Завхан нутгийн уугуул дуучны эл DVD-нд нутаг ус, эх орноо магтан дуулсан 19  дуу нэг кино концерт нь багтсан бөгөөд эдгээр дуунууд болон шинэ уран бүтээлүүд нь түүний тоглолтод эгшиглэх гэнэ. Тоглолтонд ирсэн үзэгч бүхэнд DVD бэлэглэнэ гэлээ.

 

ТУС ТОГЛОЛТОНД :

МУГЖ Чулуунхүү,

МУГЖ Батбаяр,

МУГЖ Далантай,

МУГЖ Бүрнээбаяр,

МУГЖ Ганчимэг,

МУСТА Б.Батболд,

ХЦДБЧ ,

Хилчин амьд хөгжмийн хамтлаг оролцож ая дуугаа өргөх төдийгүй Завхан нутгийн өнөө цагийн шилдэг уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлэх аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?