ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2017-03-27  

Өнөөдөр Дэлхийн театрын өдөр тохиож байна. Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос хойш дэлхий даяар гуравдугаар сарын 27-ыг  “Дэлхийн театрын өдөр” болгон тэмдэглэж иржээ.  

Францын нийслэл Парис хотноо алдарт жүжигчин Сара Бернарын Үндэсний театр гэж нэрлэдэг байсан театрт дэлхийн 40 гаруй орны уран бүтээлчид наадам явуулж эндээс Олон Улсын театрын өдрийг тэмдэглэдэг байя гэсэн шийдвэр гаргасан. “Энхтайваныг бэхжүүлэх, Харилцан ойлголцлын төлөө” гэдэг уриан дор анх нээгдсэн. Орчин цагийн театрын түүх 1920-иод он, Улсын төв театр 1931 оноос байгуулагдсан үеээс эхтэй.

 1940 оноос 1950 оныг хүртэл театр ч  кино урлагт ч хөгжөгүй юм.  “Сэрэлт” киног 1956 онд Гэндэн найруулагч, 1959 онд “Ардын элч” киног Жигжид найруулагч анх тавьсан, эндээс кино урлаг сэргэж ирсэн. 1950-иад оны эхээр Ванган, Гэндэн гэж хоёр найруулагч Оросод театрын найруулагчийн сургуулийг төгсөж ирээд театрын хөгжилд шинэчлэлт өөрчлөлтийг  авчирсан. 1950-иад оны эхээр “Эмч нар” жүжиг, Островскийн “Аянга” зэрэг жүжгийг тавьж театрын дахин сэргэлтийн үе эхэлсэн. 1950-иад оны сүүлчээр дотооддоо театрын дээд мэргэжилтэн бэлтгэх нь зүйтэй  гэдэг шийдвэрт хүрээд хөгжимчид, дуучид, жүжигчдийг бэлтгэсэн.

Улсын драмын эрдмийн театраас бүх урлагийн байгууллагууд салбарлаж үүссэн түүхтэй. 1935 онд Монгол кино үйлдвэр, 1948 онд цирк байгуулагдан, 1950 онд улсын хүүхдийн театр байгуулагдаад,  мөн орон нутаг руу театрууд байгуулагдаж эхэлсэн. Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театр анх орон нутагт 1948 онд байгуулагдан, 1950 онд Ховд аймгийн ХДТ, 1956 онд Баян-Өлгий аймгийн ХДТ тус тус байгуулагджээ.

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?