С.БАЯРЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ЭСЭХИЙГ МАН ШИЙДНЭ

2017-03-30  

Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Англи улсад суух Элчин сайдаар томилогдсон. Түүнийг Хатан Хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа барьсантай зэрэг­­цэн Лондон хот дахь Монголын ЭСЯ-ны байрны гадаа тэнд амьдар­даг монголчуудын эсэр­гүүцлийн тайван жагсаал эхэл­сэн. Энэ жагсаал эх­лээд 20 гаруй хонож байна.

Жагсагчид энэ сарын 27-нд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичгийг 1000 хүний гарын үсгийг цуглуулсан баримтын хамт ЭСЯ-ны Консул Л.Отгонбаярт гардуулан өгсөн байна. Шаардах бичиг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хаяглагджээ. Консул Л.Отгонбаяр уг Шаардах бичгийг Төрийн өндөрлөгүүдэд дамжуулах юм. Жагсагчид хариугаа дөрөвдүгээр сарын 27-ны дотор өгөхийг шаардаж буй юм байна.

Түүнчлэн жагсаж буй хүмүүс Элчин сайд С.Баяртай хийсэн уул­залтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “...Саяхан болсон уулзалтад С.Баярын дэм­жигчдийг голдуу оролцуулсан. Дараагийн удаад ийм уулзалт зохион байгуулахдаа эсэргүүцэж буй хүмүүсийг ч ижил тэгш оролцуулахыг хүсч байна” гэсэн юм.

Жагсагчид эсэргүүцлээ ин­гээд зогсоохгүй. Тун удахгүй Английн парла­мент, НҮБ-д энэ асуудлаар хандана. Мөн С.Баярыг эсэргүүцэж буй 100 мянган хүний гарын үсгийг цуг­луу­лах ажлыг эхлүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Эндээс үзвэл, Монгол Улсын Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд С.Баярыг эгүүлэн татахыг шаардсан Шаардах бичиг иржээ. Үндсэн хууль хий­гээд Дипломат албаны тухай хуульд зааснаар Ерөн­х­ийлөгч Ц.Элбэгдорж УИХ-тай зөвшилцөн Элчин сайдыг томилох буюу эгүүлэн татна гэжээ.

Намын харьяалал, үзэл санааны зарчмын үүднээс нь харвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд С.Баярыг эгүүлэн та­тах саналыг УИХ-д гар­гах магадлал бий. Үгүй ч байж болно. Харин УИХ уг саналыг хүлээн авах эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулж хэлбэл, өнөөдрийн УИХ-ын МАН дангаараа шахам бүрдүүлж байна. Энэ нам УИХ-д 65 суудалтай. Тиймээс УИХ-аас ямар шийдвэр гарах нь эхлээд МАН-ын Тусгаар тогтнолын ордонд гар­даг болсныг хэлэх хэрэгтэй. Энэ асуудал дээр ч ялгаагүй. Хэрэвзээ МАН-ын Удирдах зөвлөл С.Баярыг эгүү­лэн татъя гэсэн шийд гаргах л юм бол УИХ-аас ийм шийдвэр гарна гэсэн үг. Тий­мээс одоо С.Баярыг хэр­хэхийг МАН шийднэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Bayariig tatahiig hen huseed bainaa bolovsroltoi medlegtei huneer ajliig ni hiilgeech 2017-04-07
Zochin:Bayariig tatahiig hen huseed bainaa bolovsroltoi medlegtei huneer ajliig ni hiilgeech 2017-04-07
Zochin:Bayariig tatahiig hen huseed bainaa bolovsroltoi medlegtei huneer ajliig ni hiilgeech 2017-04-07
зочин:баяр МАНАН мафийн дараагийн удирдагчийг тодоруулах, ард түмний МАНАН мафийг эсэргүүцсэн тэмцлийг түр намжаах гэж мафийнхаа дууд****ар монголд ирж түр зуур нуугдаж цаг барж байгааг ойлгож энэ тэмцэл монголд газар аваад байгааг эдийн засгийн алуурчды гар хөл болсон мафийнханд мэдрүүлэх хэрэгтэй тэд цагаандаа гарсан луйварчид болсон гэдгийг бүү март 2017-04-08
zochin:ANU d amidarch baij eeriin ulsaa sain medlegtei suuritai hkuneer udirduulj baisan gej boddog . ANU d jagsaad udirdaad baigaa emegteig MONGOLDOO abhc irj unen bodit barimtaar ard tumendee uzuuleech, ydarsan ulsaa hkurdan zohkitsood hkegjuulekh geheer AN terguutei khed dandaa eersdiin sanaagaa hkudal yrina BARIMTGYI.. 2017-04-09
би монгол хүн:Баярыг эргүүлэн татахгүй бол МАН ын нэр дэвшигч ЕРӨНХИЙЛӨГЧийн сонгууль будаа болно ... 2017-04-13
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?