МАН-ЫН ДОТОРХИ ЛИДЕРҮҮДИЙН ЗӨРЧИЛ ХУРЦАДЖЭЭ

2017-04-06  

Албан тушаал гэдэг хүчтэй юм. Хооронд нь эвлэрүүлэн тэврэлдүүлдэгч, өстөн болтол дайсагнуулах ид шидтэй аж. Албан тушаалын хуваарилалтаас болж намын лидерүүдийн уур уцаар өдий хүртэл гараагүй явна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ц.Нямдорж УИХ-ын даргын сэнтийг намын даргадаа захиалсан ч М.Энхболд сөрөөд тэр суудалд нь тухалчихсан. Түүнд бүлгийн дарга гэх хоосон сэтэр зүүсэнд Нямдорж дургүйцсэн. Түүнийгээ ч илэрхийлсээр. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Ховдын хүү Бямбацогтыг татаад унагачихвал Хууль зүйн сайд болчих хүсэл байдаг. Тэгсэн хэрнээ УИХ-ын даргын суудал онгойвол очоод суучих санаагаа мөн л орхиогүй хэвээр. Гэтэл хэл амаараа түүнээс дутахгүйгээ харуулсан Дарханы Хаянхярваа өрсчих гээд өндөлзөөд байх нь зовлонтой. Мөн ерөнхийлөгчид нэр дэвшвэл ч гэж бас санах. Арга барахдаа, - Энхболдынхоос миний рейтинг хамаагүй өндөр байгаа шүү гэж хэлж үзэж байх жишээтэй. Нямдоржийн ааш маягийн хажуугаар МАН-ын даргын албан тушаалыг авчих, цаашлаад ерөнхий сайд болчих хүслээ нуухгүй залуу үеийнхэн гараад ирчихсэн, намын дарга, ерөнхий сайд болсон мэт аяглах. Энэ бүхнээс их газар хөдлөлтийн өмнөх зөөлөн чичиргээг мэдэрч болох.

Энэ оны 10-р сараас хэтрэхгүй МАН дотор хүчний маш том хуваарилалт явах болно гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж эхэлсэн ч оргүй зүйл биш. Тэгэж байтал намын ахмадууд нь бас зүгээр сууж чадсангүй. Тэд намын дарга М.Энхболдод хандан, - "Та намын даргаа өгвөл МАН-д дэндүү их хөдөлгөөн орох нь. Нам хохирох хандлага байна. Даргаа та намаа бодооч. Таны нас залуу байна. 2021 онд таныг дэвшүүлье. Энэ жил Ө.Энхтүвшинг дэвшүүлэх нь зөв" гэсэн санаачлагыг дэвшүүлсэн нь М.Энхболдын уурыг ч бас барж байгаа сурагтай.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:АКУЛУУДЫН ХООРОНД ИХ ЮМ БОЛНОО. ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ. 2017-04-06
Zochin:Энхтувшинтдээр юм шуу 2017-04-06
Zochin:Enhtuvshin erunhiilegcheer garahgui Enhbold ni hamaagui 2017-04-07
hujaa nar:Ed naraas avchih hun daanch algaa bugd ulsaa ogt bodohgui luivarchid 2017-04-07
z:Bugd adilhan luivarchid alban tu****al erh medliin araas ulsaa hudaldaj duusah baixdaa 2017-04-07
иргэн:хаана л болохгүй бүтэхгүй албан тушаалтан байна тэр нь М.Энхболдын хүн гэх юм,ёстой хэрэг алгаа 2017-04-07
Лхам:Ө.Энхтүвшин албан тушаалд үнэхээр дуртай юмаа.Чимээгүй байж байгаад eрөнхийлөгчийн сонгуулийн сургаар амиллаа.Авгай хүүхдээ хаядаг хүн яаж өндар албан тушаалд суудаг байнаа.Ард түмэн тэхээр яахав!! 2017-04-07
Хэ хэ:Хэдэн хулгайчын хэн нь болсон ч ялгаагүй. Энэ нам Монголын төлөө лав ажиллахгүй, зөвхөн идэх зорилготой! 2017-04-07
д оюун:улс орныг самарсан хэдэн нөхдийг хэн гаргах юм ГАНБААТАР гарвал арай дээр 2017-04-07
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?