МАХН-ААС НЭР ДЭВШИГЧИЙГ ИХЭЭХЭН ДЭМЖИНЭ

2017-04-11  

 

Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны 6-р сарын 26-нд болно. Нийт 75 хоног үлдсэн. Ардчилсан Нам дотроо бужигнаад хэнийгээ дэвшүүлэхээ сайн мэдэхгүй явна. Сунгаагаар дэвшүүлнэ гэж намын дарга С.Эрдэнэ хэлсэн. Гэвч сунгаагаар нэр дэвшигчээ толруулбал ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн заалтаар өрсөлдөөнөөс бүрмөсөн хасагдана. Тиймээс сунгааг мартах хэрэгтэй. Намын гишүүдийнхээ саналыг авах ажил АН дотор эрчтэй өрнөж байна. Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Дорлигжав нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн өөрсдийгээ дэвшүүлж, зарласан. АН-ын үе үеийн намын дарга нар. Бүгд л сайд, УИХ зэрэг төр засгийн өндөр албан тушаал хашиж байсан нөхөд. Дээр нь Женко Баттулга бас дэвших магадлалтай. Эдгээр 4 нэр дэвшигчийн 3 нь шалгагдаж буй хүмүүс. Тиймээс тэднийг ялаас мултрах зорилготойгоор дэвших болсон гэдэг тайлбарыг хэвлэлийнхэн хийх нь бий. Ийм учраас АН-аас нэр дэвшигчдийн рейтинг доогуур байгаа аж. Тэдний ард дэвшчих, дэвшүүлчихвэл ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай хүмүүс бас бий. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн тухайд. Гэхдээ эдний хэн нь ч бусадтайгаа адилхан дэвшинэ гэдгээ өөрсдөө илэрхийлэхгүй байгаа.

Харин МАН-ын хувьд нэг л нэр дэвшигч дээрээ тогт гэсэн ухуулга хүчтэй явж эхэлсэн. Энэ бол М.Энхболд. Ялах магадлал, суурь үндэс нь бүрдсэн гэж улс төр судлаачид үздэг. Нам нь ялсан, төр засгийг бүхэлд нь авсан, гар хөл сайтай гэж үзэж буй. Тэгэхээр аргагүй маш хүчтэй өрсөлдөгч гэдэг нь тодорхой.

Харин МАХН бол нэр дэвшүүлэх эрхтэй гуравдахь улс төрийн хүчин. Сүлжээ суларсан сул тал бий. Гэхдээ нэр дэвшүүлэх эрхтэй нь давуу тал. Зөв хүнээ дэвшүүлбэл нөгөө хоёр өрсөлдөгчөө тун зовооно гэдэг саналыг хуваалцаж байна. Сүүлийн үед тус намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэх санал санаачилга ихээхэн өрнөх болсон. Н.Энхбаяр дэвшиж гэмээнэ, маш хүчтэй өрсөлдөгч байх болно. Тэр бол 2009 оны Н.Энхбаяр биш болжээ.

Уншигчдын дунд явуулсан санал асуулгаар МАХН-аас нэр дэвшигчийг 50 ба түүнээс дээш хувиар дэмжинэ гэх дүн гарах болсон нь санамсаргүй нэг тоо биш ажээ. Тэгэхээр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль анхаарлын төвд орж ирлээ. Хэн нь ямар сонирхолтой нүүдэл хийхийг харах цаг иржээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цэнгэл:З нам хүнээ эртхэн тодорхой болгоосой 2017-04-11
Санаа:Бэлтгэгдсэн хүнээ болгох л хэргтэй 2017-04-11
Занашир:Энхбаяр гэдэг хүн сонирхол татаж байна. 2017-04-11
Жавзан: М.Энхболдоос өөр хүн байхгүй. УИХ-аас ерөнхийлөгчийг сонгодог болох хэрэгтэй, тэгвэл М.Энхболд пшууд болно. Өрсөлдөөн ч хэрггүй, зардал мөнгө ч гарахгүй, 2017-04-11
зочин:Намаас биш бие хүнийг дэвшүүлэх хуулийг сэргээх хэрэгтэй 2017-04-11
zochin:demjinee 2017-04-19
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?