ХОС ТЭЖЭЭЛТ МАШИНЫГ Ч ОАТ-ААС ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ

2017-04-11  

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр  Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Дамба-Очир, Д.Эрдэнэбат, Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд ОУВС-гаас Оюутолгойн гэрээг сайжруулах, алтны татварыг нэмж, төсвийн орлогыг бүрдүүлэх талаар зөвлөгөө өгсөн эсэх, түүнчлэн 2017 оны төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэлд  валютын ханшийг нэг ам, долларыг 2538 төгрөгөөр тооцсон нь хэр зөв тооцоолол байсан зэргийг тодруулж байлаа. 

Ажлын хэсгийнхэн, ОУВС-гаас бидэнд валютын ханш тогтвортой байх ёстой гэсэн чиглэл өгсөн. Сангийн яамны хувьд нэг ам. долларын ханшийг 2538 төгрөг гэсэн нь 2017 он буюу бүтэн жилийн дундаж ханшаар тооцсон хэрэг. Мөн төсвийн орлогыг  уул уурхайгаас хамааралгүй байхаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгөөд байгаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээг засч сайжруулах, алтны татварыг нэмэх талаар яриа хэлэлцээрт хөндөгдөөгүй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулаад байгаа. Энэхүү ажлын хэсгээс тодорхой үр дүн гарна байх гэж хариулав.

Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Сумын төвийн шинэчлэлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүд суманд баригдах Соёлын төвийн барилгын нэмэлт санхүүжилт болох 756.6 сая төгрөгийг тус сумын 100 ортой эмнэлгийн барилгад шилжүүлж, ашиглалтад оруулах саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “Оюутолгой, Тамсагийн ордын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, орлогыг нь Монголбанкаар дамжуулдаг болох” гэсэн санал ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7.2-т заасан “Хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт  автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө” гэсэн заалтыг хүчингүй болгох" гэсэн санал нь дэмжигдсэнгүй.

Ингээд Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороонд танилцуулахаар болов  гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?