ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР ХӨХ ХОТОД ТОГЛОНО

2017-04-15  

МУ-ын хүүхэлдэйн театрын жүжигчид Өвөрмонголын "Оршон" компанийн урилгаар энэ сарын 15–16-нд Хөх хот дахь Өвөрмонголын үндэстний урлаг жүжгийн танхимд "Алтан залаат азарган тахиа", "Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь" зэрэг жүжгээ толилуулахаар зэхээд байна.

МУ-ын хүүхэлдэйн театр 1948 оны 7-р сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй. Захирлаар нь МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан ажилладаг юм. Тус хүүхдийн театр дэлхийн болон сонгодог бүтээлүүдийг найруулан тавьж үзэгч түмэндээ хүргэдэг. Хүүхэлдэйн театрынхан Өвөрмонголын тайзнаа анх удаагаа Монголын хүүхдийн жүжгүүдийг тоглох гэж байна. 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?