АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

2017-04-17  

a4218fe3be4df7c736c9a3068b19aa8c.jpg

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ бүх гишүүдийнхээ саналаар сонгогдсон удирдлагын бүтцээ батламжлах, намынхаа гишүүдтэй санал бодлоо солилцохоор 21 аймаг есөн дүүргээ тойрч байгаа билээ. Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлсэн уулзалт Дорноговь аймагт үргэлжиллээ.

Дорноговь аймгийн Айраг сумын Ардчилсан нам 525 гишүүнтэй бөгөөд Орон нутгийн сонгуулиар 21 төлөөлөгчийн 16 суудлыг Ардчилсан нам авсан байна. Гэвч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонголтоо хийсэн иргэдийн сонголтийг аймгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл баталгаажуулж өгөхгүй байгаа гэнэ. Эдгээр болон бусад асуудлаар гишүүд ийнхүү өгүүллээ.

Л.Лхагва : Дорноговь аймгийн иргэд шинэчлэлийг дэмжиж байна

Айраг сумын IV багийн иргэн, АН-ын хорооны гишүүн

-Ардчилсан намын шинэчлэлийг цаг үеэ олсон чухал ажил гэж харж байгаа. Учир нь манай намд шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл бүрдээд байсан. Хэрэв бид шинэчлэлээ зоригтой эхлүүлээгүй байсан бол 2020 оны сонгуульд мөн л ялагдал хүлээх байсан. Тиймээс намын гишүүний хувьд шинэчлэлийг нүдээ олсон ажил гэж харж байна. Шинэчлэлийн хүрээнд жирийн гишүүдийн дэмжлэг хамгийн их хүлээсэн нэг ажил бол намын данс шилэн болсон асуудал юм. Би өөрөө санхүүч хүн. Санхүүгийн холбогдолтой асуудал нууц байх тусмаа хардлага төрүүлдэг. Намын данс шилэн байснаар гишүүд бид намынхаа дансыг давхар хянах боломжтой болж байна.Өмнө нь хэн ч ийм нээлттэй ардчилсан үйл ажиллагаа явуулж байсангүй.

Ж.Батжаргал : Намынхаа төлөө ажиллах хүсэлтэй жирийн залуус бидэнд том боломж олдож байна

Айраг сумын IV багийн иргэн, АН-ын хорооны гишүүн

-Ардчилсан намд шинэчлэл хийгдсэнээр намын төлөө зүрх сэтгэлтэй, намынхаа төлөө ажиллах хүсэлтэй жирийн залуус бидэнд том боломж олдож байна. Шинэчлэлээс өмнө бид намын удирдлагуудад өөрсдийн санал бодлоо илэрхийлэх эрхгүй байсан. Харин одоо бол удирдлагууд бидний саналаар гарч байгаа учраас бидний дуу хоолой намд хэрэгтэй болж эхэлж байна. Манай намд өмнө нь мөнгөтэй, нэр төртэй хүмүүс л сонгогдох эрхтэй мэт байсан. Харин өнөөдөр бол боловсролтой, сэтгэлтэй залуучуудад намын үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна.

 

 

Эх сурвалж : Demparty.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Үйлсээ:Орон нутагт сонгогчдын эрх ашиг маш их зөрчигдөж байгааг анхаараарай 2017-04-17
Дугар:Ганц Дорноговь ч биш өөр ийм аймгууд зөндөө байгаа 2017-04-17
Zochin:Namiinhaa gishuudiin ugiig sain sonsoh heregtei shuu ted chuahm uneniig helj bgaa 2017-04-17
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?