Б.БАТБАЯРТ АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДЭЭС...

2017-04-24  

Завхан аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдээс “нийтлэлч Баабар” буюу манай намын гишүүн Б.Батбаярт мэдэгдэл хүргүүлэх нь. Таныг уугуул нутагтаа Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшиж, өрсөлдөөд сонгож чадаагүйдээ бухимдаж, магадгүй гомдож байгааг ойлгож байна. Өмнө нь та улс төр дэхь татаасынхаа “гавьяа”-гаар намд өндөр алба хашиж эрх ямба эдлэхийн сацуу УИХ-ын гишүүн, Сангийн сайдын сэнтийд хүртэл залраад амжсан. Гэвч танд итгэл хүлээлгэж сонгосон, дэмжсэн жирийн гишүүд дэмжигчдээ хаяад Оюутолгой мэтээр хувийн ашиг хонжоо хайн одохыг хараад яг одоо таны дотор буцалж буй бухимдал, гомдол бидэнд төрж байлаа. Тиймээс та намын дотоод сонгуулиас хавьгүй өмнө гишүүдийнхээ итгэл сэтгэлийг алдчихсан, нэг үгээр бол ҮБХ-ны сонгуульд олон жилийн өмнө ялагдчихсан байжээ. 

Тань шиг жирийн гишүүдийн итгэлийг дааж ҮБХ-нд сонгогдож чадаагүй хэдэн арван хүн өнөөдөр нам руугаа нулимж, гишүүдээ хэл амаар доромжилж байгааг бид сэтгэл эмзэглэн харж сууна. Та ч бас тэвчилгүй биднийгээ нулимж орхилоо. Гэвч үүний цаана “Ардчилсан намын гишүүн” гэдэг үнэ цэнээ мэддэг зуу зуун мянган гишүүдийн итгэл сэтгэл байгаа учраас манай нам шинэчлэлээ тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Намын дотоод сонгууль таны хэлсэнчилэн “сонголт төдийгүй идээ бээрээсээ салах цэвэрлэгээ” байсан юм шүү.

Өнөөдөр Ардчилсан намын гишүүд бид түүхэнд үлдэх хариуцлагын өмнө зогсож байна. Тэр нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нэр дэвшигчээ тодруулах. Учир нь та доромжлолдоо “Намын дотоод сонгуулиар тодорсон 380 хүн одоо энэ шийдвэрийг гаргах болов уу” гэжээ. Та сонин уншдаг бол баасан гаригийн нэр бүхий сонин дээр “АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар, намын нийт гишүүдийнхээ саналаар тодруулна” гэж мэдээлсэн байна.

Өнөөдөр Ардчилсан намын мянга, мянган гишүүд намынхаа шинэчлэлийг тойрч нэгдэж байна. Энэ цул хүчинг бусниулах, дотроос нь хагалан бутаргах гэсэн аливаа үйл ажиллагааг бид эрс эсэргүүцэж хатуу тэмцэх болно. Ийм байхад Ардчилсан намын гишүүн та намаа “Аль хэдийнэ” ялагдсан мэтээр ярьж бичиж сөрөг хүчиндээ үйлчилж байгаа нь гутамшиг юм. 

Өнөөдөр коммунистууд засаглаж буй энэ үед ард түмэн эрх чөлөөгөөр цангаж, хүний эрх эрх чөлөөгөө олж авахаар тэмцэж буйтай ижил ханцуй дотроо бүхнийг наймаалцдаг хэдхэн дарга нарынхаа дарангуйллаас Ардчилсан намын жирийн гишүүд өндийж босч ирлээ. Бүх шатны дарга нараа өөрсдөө сонгодог боллоо. Олигархиудаас санхүүжиж эргээд тэднийхээ дуулгавартай зарц болдог гаж тогтолцоогоо халж чадлаа. Буруу нь юунд байна вэ.

Бусдын хүсэл шуналыг гүйцээж хүссэн болгоныг эрх мэдэлд хүргэдэг “Гүүр” байх аа больсон нь таны зэвүүцэл дургүйцлийг тэгтлээ төрүүлээ юу. Гүүрээр зорчиж, кранаар татуулж сурсан таны мэтийн улсуудад хандаж хэлэхэд хэвлэлийн хуудсаар хэдэн хорон үг хэлхэж намаа хорлож, гишүүдээ доромжилж суухаар ирээд бидэнтэйгээ уулз, бодлогоо танилцуул, бидний итгэл сэтгэлийг эргүүлэн олж ав л гэж хэлье.

 

 

 

ЗАВХАН АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Завханы АН-ын гишүүд:Баабар Үндэсний Бодлогын Хороонд сонгогдсон бол энэ намд л хэрэгтэй байсан юм даа... 2017-04-24
Ard:ZABHANII TENEGUUDEE , BAABARIIN BICHESNIIG UHAAD TOMOOR NE HARAH CHADBARGUI BOL MURUURUU ....... UNJUULAAD BJ BAI. HUTAGT , HUBILGAADUUDTAI GEJ HUURTSUGULDUG BTALAA BAABARIIN MASH ENGIINEER OILGOMJITOI BICHESNIIG IIM " HAR ZAHIIN "- n HERUULCH ABGAINUUD SHIG OILGOJ HANDAJ BGAA NE YAMAR IH OYUNII DOROITOL D OROO BE ? ZABHANCHUUDAA 2017-04-25
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?