Э.БАТ-ҮҮЛ АН-ААС НЭР ДЭВШЛЭЭ Ч СОНГОГДОХ МАГАДЛАЛ МАШ БҮДЭГ

2017-04-25  

Цаг өөр болжээ. 2009, 2013 онд алинд нь ч Э.Бат-Үүл нэр дэвшсэн бол ерөнхийлөгч болчих байсан. Түүний нэр хүнд Ц.Элбэгдоржийнхоос хавьгүй өндөр байсан, тэр он цагуудад. Харин 2017 онд нэр дэвшвэл түүний хувьд үхлийн цохилт авах болно гэж улс төрийн ойрын хүрээнийхэн хэлж байна. Эргэцүүлэхэд, түүнд нэр цэвэр, нэр төр өндөр байсан үе бий. Түүний үгийг сонсдог, дагадаг ч байсан. Тухайн үедээ намдаа ч лидер байсан.

Харин өнөөдөр цаг өөр болжээ. Ардын эгнээнд тооцдог байсан Э.Бат-Үүлийг хөрөнгөтний эгнээнд шилжсэн гэж нэгэнт үзэх болжээ. Э.Бат-Үүл хэлсэн, ярьсандаа хүрэлгүй, хотын иргэдийн эрх ашгийг умартаж хотын даргын дулаан суудалд 4 жил тухалж, эрх ямбыг эдлэхдээ ард иргэдээ мартсан гэдгийг иргэд сануулахад бэлэн байна. Түүний хүүгийн төрд тулгуурласан барилгын бизнесийг ярихаа орхиё. Энэ бол зурагдсан пянз. Сайхан амласан, мөрийн хөтөлбөрт нь туссан гэр хорооллын барилгажилтыг үлгэр болгосон. Амжилт олоогүй учраас тэр төслөөс автор гэх нэрээ татаж амжсан сүйхээтэй гэж Бат-Үүлийг хэлэх нь бий. Гэхдээ түүний эхлүүлсэн олон ажил даравч дардайж, булавч бултайна гэгч болж байна. Хотын захиргааны хуучин байрыг Голомт банк, Бодь групп авч байгаа гэнэ. Үнэн бол, үүнийг Э.Бат-Үүлтэй холбохгүй өнгөрч болохгүй. Өнгөрсөн 4 жилд тэр л хотыг удирдсан. Хэрвээ энэ үнэн аваас Э.Бат-Үүл болон түүний удирдсан нийслэлийн удирдлагын багийнхны хийсэн далд ажиллагааны нэг цухуйж байгаа нь энэ гэж үзэж болно. Хотын захиргаа бол талбайн эсрэг талд нь орших хэвлэх үйлдвэрийн балгас биш шүү. Энэ бол Сүхбаатарын талбайн дагуу орших Хотын Захиргааны байр. Хотын захиргааны төв байрыг улс төр бизнесийн бүлэглэл гартаа оруулахын тулд Хотын захиргааг ард иргэдийн дунд аваачна гэдэг башир арга зохиосныг санаж байна. Санаа нь Монголын хамгийн үнэтэй газрыг суллаж авах гэсэн башир арга мэх. Бодь групп буюу Голомт банкныхан Хотын Захиргааны хуучин байрыг залгиж байна гэх мэдээлэл хотын захиргаанаас саяхнаас цацагдлаа. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн шинэ дарга Су.Батболд захиргааныхаа өмнөх байрыг, доорхи газрын хамт хамгаалан авч үлдэж чадах уу? гэдэг асуудал давхар сөхөгдлөө. Тийм сонирхол байна уу? гэж асуух цаг иржээ.

Тунгаахад, Банк эзэмшдэг, мөнгөөр хүч түрэн асуудлыг шийддэг хүмүүс хүчээ үзүүлэх нь гаарчээ. Энд ч нийслэлийн удирдлагууд конторлодог захиргааны байрыг нь авчихаж байх. Тэнд ч өөр нэг банктай этгээд Монголчуудыг тэжээж ирсэн, тэжээж ч буй Эрдэнэт үйлдвэрийг тэр чигт "залгичихаж" байх жишээтэй. Дуугардаг, тэмцдэг хүн өдрийн од мэт цөөрчээ. Төрийн мэдлийн, ард иргэдийн татвараар санхүүждэг мэргэжлийн Мөрддөг, шалгадаг байгууллага нь ч хэдэн уулын цаагуур далд орсон мэт, сураггүй.

Төртэй ч юм шиг, төргүй ч юм шиг, ийм нэг цаг үе үргэлжилсээр...

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гангаа:Ийм л болчихсон. Мөнгө хүчтэй..гэдэг цаг үе. 2017-04-25
Халиунаа:Эрх мэдэлдээ дэднүү дуллуйдаж байна. 2017-04-25
Гонгор:Энэ бүхнийг ил болгох хэрэгтэй. Авахдаө хүрвэл яагаад зөвхөн Голомт авах ёстой гэж. 2017-04-25
Дэндэв: Төрөөр дамжиж мөнгө хүүлэгчид, бизнэсээ цэцэглүүлэгч нарыг хязгаарлах хэргтэй 2017-04-25
Зочин:За ёстой үнэн бичжээ, голыг нь оножээ. Үүл дандаа солигддог, угийн тийм байсан. Одоо харин зөнөсөн, толгойд нь юу ч байхгүй хоосон. Дур эзнээ голдоогүй гэж. 2017-04-30
Зочин:Бат-Үүл + эхнэр Дэлгэрээ 2 мөнгөний хүүдий болсон. 2017-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?