АМЕРИК,МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН АНХ УДАА НЭЭГДЛЭЭ

2017-04-25  

“Эх дэлхийн өдөр”-т зориулсан Америк,Монгол хүүхдүүдийн хамтарсан гар зургийн үзэсгэлэн “Хүрээлэн буй орчин” нэртэйгээр Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан, Америкийн соёл мэдээллийн төвд анх удаа нээгдлээ. Хамтарсан зургийн үзэсгэлэнг 2017 оны 4 дүгээр сарын 21-нээс  5 дугаар сарын 11-нийг хүртэл Даваагаас баасан гаригт 10:00-19:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Тус үзэсгэлэн нь хоёр орны хүүхдүүдийн соёлын харилцааг дэмжих зорилготой бөгөөд байгаль орчны сэдвийн хүрээнд “Эх дэлхийн өдөр”-т зориулагдсан юм. Үзэсгэлэнд 70 орчим бүтээл тавигдсан болно. Үзэсгэлэнг сонирхсоноор,та бидний хүүхдүүд хүрээлэн буй орчин болон байгаль дэлхийгээ хэрхэн төсөөлдөг, түүнийгээ зургаар хэрхэн илэрхийлснийг үзэж танилцах болно. Мөн манай хоёр орны хүүхдүүдийг зургаар холбон хооронд нь найрамдал,нөхөрлөлийн “гүүр” болж байгаадаа бид баяртай байна. Зураг бол ямар ч орчуулгагүйгээр, хил хязгаарыг алгасан, бие биенээ харилцан ойлгох, танин мэдэх төдийгүй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн нэгэн чухал төрөл билээ. Иймээс энэ үзэсгэлэнг санаачлан олон нийт, хүүхдүүдэд хүргэж байгаа анхны ажлуудын нэг юм.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99145210, 99296202 утсанд хандаарай.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ochij uzneee 2017-04-25
zangad:tsaashid ulamjlal bolj ywagdah uuu 2017-04-25
zochin:huuhduuded bagaas ni eh elhiigee hairlah uhaaniig zamaar bna yaj l hogoo hogiin sawa hayaj bhiig zaah heregtei bn 2017-04-25
zochin:hedees heen naasnii huuhduud oroltsson yum bee manai hot arai l denduu hogtoi yumaaa uwul ni nuursee gudmaaraa asgachihna hawar ter ni hiiseeed unsendee daragaad bhiin 2017-04-25
zochin:utas ni yariad l bhiin zalgahaar 2017-04-25
zochin:daraa ni ene zurguudaa yaah we manaihan neg gazriin aguulahad haysan bdag shuu 2017-04-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?