Т.БАРХҮҮ “ЯГ ТҮҮН ШИГ-2” ШОУГ ДАХИН МАНЛАЙЛЛАА

2017-05-08  

Ням гарагт үзэгчдийг телевизийнх нь өмнө уяж чаддаг  “Яг түүн шиг-2” шоуны зургаа дахь дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ. “Яг түүн шиг-2” шоуны зургаа дахь дугаарын ялагчаар оролцогч, жүжигчин Т.Бархүү шалгарсан юм. Тэрээр хамгийн эхний дугаарт дуучин Т.Дэлгэрмөрөнг дуурайн ялалт байгуулсан бол энэ удаад Монголын рок попын феррари “Никитон” хамтлагийн Батчулууныг "Чи минийх" дууг дуулж гурав дахь удаагаа ялагч боллоо.

Шоуны оролцогч Г.Ганхүү “Бархүүг барах уу” хөдөлгөөн байгуулан би тэргүүн нь л болмоор байна хэмээн хошигносон. Жүжигчин Т.Бархүү ялагч болсон сэтгэгдлээ хуваалцахдаа “Гоё байна, гайхалтай байна. Уйлмаар байна. Аав ээж хоёртоо баярлалаа” хэмээн хэлж нулимс унагасан нь үзэгчдийн сэтгэгдлийг бүр ч их хөдөлгөсөн юм. Тэр ч бүү хэл хайрт эхнэрийнх нь охин болох жүжигчин З.Номундарь үзэгчдийн суудлаас нулимс дуслуулан үзэж, үнэнч шүтэн бишрэгч нь байлаа.  Мөн дуучин Хишигдалай “Зарим нэгэн хүмүүс нь нэрээ татмаар байна” гэж хошигносон нь түүнийг хэр хүчтэй өрсөлдөгч гэдгийг батлан харуулж буйн нэгэн илрэл биз ээ.

 

 

Ч.БЯМБАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?