МАХН НЭР ДЭВШИГЧИЙНХЭЭ БАРИМТ БИЧГИЙГ ИРҮҮЛЛЭЭ

2017-05-17  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн  Монгол Ардын Хувьсгалт Нам  нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнөөдөр /2017-5-16/ Сонгуулийн Ерөнхий Хороонд  ирүүллээ. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх хугацаа өнөөдөр дуусаж байгаа билээ.

Тус нам  хуульд заасны дагуу нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох  тухай  нэр дэвшигчийн мэдүүлэг, өр төлбөргүй болох тухайн нэр дэвшигчийн талаарх татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт,  нэр дэвшигчийн намтар, сонгуулийн мөрийн хөтөлбөр, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшүүлсэн намын дүрэм зэрэг баримт бичгийг бүрдүүлж ирүүлжээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн С.Ганбаатарын талаарх баримт бичгүүд  үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгасны дараа Сонгуулийн Ерөнхий Хороо түүнийг нэр дэвшигчээр  бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн нийт  нэр дэвшигчдийг маргааш буюу 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
мнгл:бултаара дэмжвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүэй 2017-05-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?