Д.ХАЯНХЯРВАА : "ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ"

2017-05-20  

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  танилцуулгыг хийлээ. Танилцуулгын үеэр УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Д.Хаянхярваа гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстойг сануулав. Дуучид, баячуудын хүүхдүүд гэхээр чимээгүй өнгөрдөг жишиг тогтчихсон байхад хар тамхитай тэмцэх тухай асуудлыг яриад нэмэргүй гэсэн юм.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна. Түүний 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хэргээр 66 хүн ял эдэлж, 117 хүн шалгагдаж байна. Хар тамхины хэрэгт улс төрчид, баячуудын хүүхдүүд нэр холбогдогч нэр нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлан чимээ аниргүй болдог олон жишээ бий.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрөгч хоёрдугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны ... байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Талийгаач “The colors” хамтлагийн гишүүн байсан юм. Хэргийг шалгах явцад түүнтэй хамт 11 залуу байсан бөгөөд тэд бүгд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг.  Тэдний дунд улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсны нэг нь  “Женко” Х.Баттулгын хүү  Хүлэгү байсан юм.  

Хар тамхитай холбоотой асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэе.

 

 

 

Эх сурвалж : Breakingnews.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?