ХҮҮХДИЙН БАЯРААР "ЦАРЦАА НАМЖИЛ”-ЫГ ТОГЛОНО

2017-05-24  

УДЭТ-ын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөрт зориулан зургадугаар сарын 1-нд Я.Баяраагийн зохиол, Б.Хишигзаяагийн найруулсан "Царцаа  Намжил” хүүхдийн жүжигээ 14:00, 16:00 цагт тоглох гэж байна.

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг. 
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

Дүрүүдэд: 
Царцаа Намжил: Б.Золжаргал
Номын багш : С.Болд-Эрдэнэ /СТА/
Ц.Цэрэнболд /СТА/
Банди нар: О.Итгэл, Р.Адъяабаатар, н.Сэргэлэн
н.Очирбат
Хэрээ: Б.Одончимэг /СТА/
Тогоc: Ц.Аззаяа
Сүүлгүй хулгана: Б.Шинэбаяр
Хулгана: Б.Жаргалсайхан, Д.Асардарь
Муур: Э.Тодгэрэл /СТА/
Тэмээ: Ц.Төгсбилэгт
Буга: Г.Алтангэрэл
Согоо: Г.Номуун
Эрлэг номун хаан: П.Цэрэндагва /АЖ/
Ж.Пүрэвдорж /СТА/
Хатан: Ж.Оюундарь /УГЖ/
Түшмэл А.ЧингүнГ.Ганбат
Эмгэн шивэгчин Б.Золзаяа

 

 

ЭХ СУРВАЛЖ:УДЭТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?