МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН ҮНЭМЛЭХЭЭ АВЛАА

2017-05-27  

Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулж өглөө. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан нэр дэвшигч Миеэгомбын Энхболд олон нийтэд хандаж "Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна.  Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд НЭГ МОНГОЛ болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ЭЭЛТЭЙ, ЭВТЭЙ МОНГОЛЫН ТӨЛӨӨ нэр дэвшиж байна. Монгол ялах болно" хэмээн хэлсэн юм. Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох энэхүү хариуцлагатай үйл ажиллагаанд өөрийн намын нэр дэвшигчээ дэмжихээр МАН-ын ууган лидерүүд болох Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн байв. 



Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуульд нь амжилт хүсээд "Миеэгомбын Энхболдыгоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ерөнхийлөгч болоорой. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, монгол түмнээ хангалуун, аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөе" гэж захисан юм. 

Түүнчлэн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, урлаг, спортын алдартнууднаас гадна 10 мянга орчим гишүүн дэмжигчид хүрэлцэн ирж, амжилт хүслээ. 

 

 

Эх сурвалж : Shuum.mn
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?