Хүүхэд болгоны унших ёстой дэлхийн шилдэг зохиол 108 зохиолд багтсан "Маргад эрдэнийн орноор аялсан нь" хэмээх зохиолоор хийсэн Найруулагч Владимир Торопчиний бүтээл "МАРГАД ХОТЫН ГАЙХАМШИГ ШИДТЭН ОЗ" 5 САРЫН 26-наас Tengis Cinema кино театрт гарч эхэллээ. Бяцхан хүүхдүүддээ зориулаад монгол дуу оруулалттай гарч байгааг дуулгахад таатай байна. Хүүхэлдэйн кинонд Р.Мөнхсайхан, Э.Чинзориг, М.Батмагнай нарын туршлагатай уран бүтээлчид дуу оруулжээ.
Киноны товч агуулгад: зальжин, хорон санаат Урфин шидэт орны шинэ захирагч болохыг хүснэ. Ингээд тэр модон цэргийн арми байгуулан, Эмералд хотыг эзлэн авна. Бүх зүйл түүний санаснаар болж, ялалтаа тэмдэглэхийн даваан дээр Дороти гэх жирийн охин гарч ирснээр бүх зүйл бүтэлгүйтнэ. Охин гэртээ харихаасаа өмнө шинэ найзууд болох Аймхай мануухай, Төмөр хүн, Зоригт арслан нарт тусалж, Урфиныг дарах хэрэгтэй болдог. Үүний тулд, найзууд Урфин гэж хэн болохыг олж мэдэх шаардлагатай болдог.
Та бүхэн тэнгис кино театраас дараах цагуудаас үзэх боломжтой.
Цагууд :
10:50
12:45
14:40
15:45
17:40
Ц.ХИШГЭЭ