БНСУ-ЫН АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

2017-06-09  

АН-ын дарга С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс энэ сарын 3-5-ны өдрүүдэд БНСУ-д ажилалаа. Төлөөлөгчид БНСУ-ын Парламентын гишүүн, Солонгосын Ардчилсан намын гишүүн, Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхийлөгч Ким Дү Кван болон БНСУ-ын Парламентын гишүүн, Монгол-Солонгосын хамтын ажиллагаaны дарга Kан Чан Ил нартай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл хийж, Солонгосын АН-тай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар талууд санал солилцож, харилцан туршлага судлах талаар хэлэлцэв.

Түүнчлэн АН, Монголын Сагсан бөмбөгийн үндэсний холбоотой хамтран БНСУ-д ажиллаж амьдардаг Монголчуудын дунд “Солонгос дахь Монголчуудын супер цом 2017” сагсан бөмбөгийн тэмцээнийг эл өдрүүдэд зохион байгууллаа. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд тэр бүр нийгмийн ажилд оролцоод байх боломж хомс байдаг аж. Иймээс Ардчилсан нам, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан нь тус улсад амьдарч буй монголчуудын талархалыг хүлээсэн юм. Тэмцээнийг Өмнөд, Хойд 2 бүсэд хуваан зохион байгуулж, шалгарсан багууд шигшээ тоглолтод оролцсон байна. Ингээд “Солонгос дахь Монголчуудын супер цом 2017” тэмцээний шигшээ тоглолтонд :

1-р байрт: “Хамаг Монгол Дархан гарьд” баг шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар,

2-р байрт:  “Korea university” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар, 

3-р байрт: “Буганууд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

4-р байрт:  “Дархан гарьд” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагджээ. 

БНСУ-д ажиллах үеэрээ АН-ын дарга С.Эрдэнэ тэнд амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, цаашид намын шинэчлэлийг хэрхэн үргэлжүүлэх талаараа мэдээлэл хүргэлээ.

 

 

АРДЧИЛСАН НАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?