ГАХАЙ ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-16  

Нийт гахай житнүүдийн хувьд нохой жил харшлах шалтгаангүй ч маань, мэгзэм тэргүүтэнг амны уншлага болгох аваас жилийн ноён нуруунд сайн. Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй айлдуул. 

1923 оны усан гахай жил Эр.

Мал сүрэг өсч, эд агуурст гарзгүй. Биед өвчин үгүй ч сүлд доройтож зүүд нойр эвгүйтэн ад зэтгэрийн хорлолд өртөж болзошгүй. Хурим найрын архи болон хэрүүл маргаанаас болгоомжил. Цэнд, Сундуй, Жанлавцогзол, Хийморийн сан, Ногоон дарь эх уншуул.

1923 оны усан гахай жил Эм.

Эрхтэн өвчин гаслангүй. Явах суух ажил үйл бүтэмжгүй, эд агуурс хомстох нигууртай. Архи болон ариун бус үйлийг цээрлэ. Хурлын чуулганд идээ ундаа өргөж хүүхэд ядууст харамгүй өглөг өг.

1935 оны модон гахай жил Эр.

Санасан үйл сэтгэлчлэн бүтэх ч олз ихгүй. Үгээгүй ядууст өглөг өг. Бие эрхтэн өвчин гаслан үгүй ч сүлд доройтон зүүд зэн эвгүйтэх магадлалтай. Лхам бурхан тахиул. Дашчирвийн даллага авахуул.

1935 оны модон гахай жил Эр

Эд хөрөнгө, мал сүрэг өснө. Амь нас бат сайн. Өвчин ээрэх буюу бэртэж гэмтэх магадгүй тул хэрүүл тэмцэл бүү хий. Жанлавцогзолма насны тоогоор уншуул. Ариун бус идээ үхээрийн бузраас цээрлэ.

1947 оны гал гахай жил Эр.

Би эрхтэн өвчин зовлонгүй. Сүлд доройтон зүүд зөн эвгүйтэх нигууртай. Амьны амь таслахыг тэвч. Хутга мэсний аюулаас болгоомжил. Сайн нөхөд садантайгаа муудалцаж болзошгүй. Хүүхэд баярлуул. Шөнө орой явах, хар өнгийн эдээс болгоомжил.

1947 оны гал гахай жил Эм

Амь нас бат сайн, бие эрхтэн өвчин гаслангүй. Мал сүрэг өсч, эд агуурс арвижна. Худалдаа наймаанд олз их. Хийморь доройтох тул хүмүүст хатуу ширүүн үг хэлэхийг тэвчин эелдэг харьц. Шөнө орой явах, хар өнгийн эдээс болгоомжил.

1959 оны шороон гахай жил Эр.

Мал сүрэг өсч, эд агууртс гарзгүй. Худалдаа наймаанд орлого их. Бие эрхтэн амгалан. Ажил үйлд саад бага. Улайны газар явах, онгон дагшин газар хөндөхийг цээрлэ. Бурхан шүтээндээ зул өргө.

1959 оны шороон гахай жил Эм.

Бие эрхтэн өвчин зовлон үгүй, ад зэтгэрийн хорлолд үл өртөнө. Мал сүрэг, эд агуурс өсөн нэмэгдэж, худалдаа наймаанд ашиг их олно. Үнэтэй чамин хувцсанд шунах, улайны газар явахыг цээрлэ. Намсрайн даллага авахуул.

1971 оны усан гахай жил Эр.

Явах, суух, санаж сэдсэн ажил үйлс бүтэмжтэй. Сүлд доройтон зүүд нойр эвгүйтэж эд хөрөнгөнд гарз гарч болзошгүй. Өс хонзон, хэрүүл маргааныг тэвч. Хийморийн сан, Ногоон дарь эх уншуул. Лхам бурхан тахиул. Дашчирвийн даллага авахуул.

1971 оны усан гахай жил Эм.

Бие эрхтэн амгалан, ад зэтгэрийн хорлолд үл авна. Явах, суух, санаж сэдсэн ажил бүтэмжгүй тул архи болон дэв бузар, үхээрийн бузраас цээрлэ. Өс хонзон, хэрүүл маргааныг тэвч. Хүүхэд ядууст өглөг өг. Намсрайн даллага авахуул.

1983 оны усан гахай жил Эр.

Биед гаслангүй, эрхтэн амгалан, эд агуурс, мал сүрэг өснө. Хутга мэсний аюул, хэл амнаас болгоомжилж хатуу ширүүн үг бүү хэл. Сайн нөхөд садантайгаа муудалцаж болзошгүй. Амьтны амь таслахыг тэвч. Алтангэрэлийн даллага авахуул.

1983 оны усан гахай жил Эм.

Бие эрхтэн бат, ад зэтгэрийн хорлолд үл автна. Хүү төрүүлбэл сайн хүү төрүүлнэ. Өвчин ороож магадгүй. Бусдад хатуу ширүүн үг хэлэх, шөнө орой явах, хар өнгийн эдээс болгоомжил. Архи болон ариун бус үйлийг тэвч.

1995 оны модон гахай жил Эр.

Өвчин гаслангүй. Санаж сэдсэн үйлд саад бага. Хэрүүл маргаан бүү үйлд. Мод чулуу булгалах, хурим найрын газар архи ууж, элдэв улайны газар явахыг цээрлэ. Алтангэрэлийн даллага авахуул.

1995 оны модон гахай жил Эм.

Хийморь доройтон явах, суух үйл бүтэмжгүй. Өвчин ээрэх буюу бэртэх гэмтэх магадлалтай. Архи тэргүүтэн ариун бус идээнээс цээрлэ. 108 зул өргө. Намсрайн даллага авахуул.

2007 оны гахай жил Эр.

Хийморь заль бадран, явах суух үйл бүтэмжтэй. Бие эрхтэн амгалан ч сүлд доройтох нигууртай тул үхээрийн бузраас цээрлэж зул сайн өргө. Дашчирвийн сан, Алтангэрэлийн даллага авахуул.

2007 оны гахай жил Эм.

Амь нас бат сайн. Бие эрхтэн өвчин, гаслангүй. Мал сүрэг, эд агуурс гарзгүй өсч үржинэ. Явах суух, ажил үйл бүтэмжгүй байх ниугурутай тулл ариун бус идээнээс богоомжил. Намсрайн даллага авахуул.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жува:Шааваа гэж. Мөнгө олох гэсэн адгийн аргаа гэж. 2018-12-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?