ТАХИА ЖИЛТНҮҮДИЙН ЖИЛИЙН ӨНГӨ

2018-02-19  

Тахиа жилтэй эмэгтэйчүүдийн яс тасрахын үүд нээгдсэн тул бэртэж гэмтэхээс болгоомжил. Бусадтай хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Цагаан шүхэр, Бумчин уншуул. Суудал өнцөгдөж байгаа тул суудлын засалд Сундуй айлдуул.

1933 оны усан тахиа жил Эр.

Санасан сэдсэн зүйл сэтгэлчлэн бүтэж мал сүрэг эд хөрөнгө өсөн арвижина. Арилжаа наймаанд олз ашиг их. Архи болон бузар буртаг, үхээрийн бузраас цээрлэ.

1933 оны усан тахиа жил Эм.

Би эрхтэн амгалан. Санаж сэдсэн үйлд өчүүхэн сэв гарах, эд мал өсөхгүй байж болзошгүй. Дэв бузар, үхээрийн бузраас цээрлэн Ариун сан тавиул. Цэнд, Сундуй, Жанлавцогзол, Хийморийн сан уншуул. Алтангэрэлийн даллага авахуул.

1945 оны модон тахиа жил Эр.

Амь нас, сүлд үл хагацна. Биед өвчин гаслан үгүй. Архи болон ариун бус зүйлийг тэвчиж бусдад хорлол үүсгэх муу сэтгэл бүү үүсгэ. Очирваань бурхан тахиул.

1945 оны модон тахиа жил Эм.

Бие эрхтэн амгалан өвчингүй, мал сүрэг өсч, худалдаа наймааны ашиг их. Сэтгэл хямран зүүд зөн эвгүйтнэ. Лусын хорлолоос болгоомжил. Жанлав цогзол, Хийморийн сан уншуул. Очирваань бурхан тахиул.

1957 оны гал тахиа жил Эр.

Амь нас батжин ад зэтгэрийн хорлол үгүй. Санаж сэдсэн ажил саадгүй бүтнэ. Сэтгэл хямран биеийн тэнхээ тамир доройтож болзошгүй. Бурхан шүтээндээ зул сайн өргө. Цэнд, Ямбийдончир, Гурван гүрэм уншуул. Намсрайн даллага авхуул.

1957 оны гал тахиа жил Эм.

Санасан үйл сэтгэлчлэн бүтэж, арилжаа наймаанд ашиг орлого сайн байна. Лусын хорлолоос болгоомжил. Дэв бузраас цээрлэж Ариун сан таиул.

1969 оны шороон тахиа жил Эр.

Амь нас бат сайн. Санасан сэдсэн ажил сэтгэлчлэн бүтэж эд агуурс, мал сүрэг өсөн, арилжаа наймаанд ашиг олно. Өс хонзон, хэрүүл маргааныг тэвчиж бусдад муу сэтгэл үүсгэхээс сэргийл. Архи болон ариун бус зүйл, үхээрийн бузраас цээрлэ.

1969 оны шороон тахиа жил Эм.

Биед өвчин үгүй, мал сүрэг, эд агуурс гарз үгүй. Сэтгэл хямран зүүд зөн эвгүйтэх магадлалтай. Хэрүүл маргаан бүү үйлд. Хутга мэсний аюул, үхээрийн бузраас болгоожил. Цэнд, Сандуй, Жанловцогзол, Хийморийн сан уншуул.

1981 оны төмөр тахиа жил Эр.

Амь нас батжин, ад зэтгэр үл тохионо. Санасан сэдсэн үйл саадгүй бүтэх ч эд агуурст өчүүхэн гарз гарч магадгүй. Бурхан шүтээнээ тахиж үгээгүй ядууст өглөг өг. Лусын хорлол болж болзошгүй тул ариун бусын идээ ундааг цээрлэж, Очирваань бурхан тахиул.

1981 оны төмөр тахиа жил Эм.

Эд хөрөнгө, мал сүрэн өсөг нэмэгдэж, арилжаа наймаанд ашиг их олно. Хүү төрүүлбэл сайн хүү төрнө. Ариун бус үйл, идээ ундаа, хэрүүл маргаан, хутга мэсний аюулаас болгоомжил. Очирваань бурхан тахиул. Жанловцогзол, Хийморийн сан уншуул.

1993 оны усан тахиа жил Эр.

Амь нас бат сайн. Биед өвчин үгүй. Бусдад муу сэтгэл үүсгэхээс сэргийлж, бурхан шүтээнээ тахиул. Архи болон ариун бус зүйлийг цээрлэ.

1993 оны усан тахиа жил Эм.

Биед өвчин үгүй. Ад зэтгэрийн хорлолд үл өртөнө. Эд агуурс, мал сүрэг өсөн үржиж арилжаа наймаанд ашиг их байна. Дархны үйл, газар ухах, чулуу булгалахаас болгоомжил.

2005 оны модон тахиа жил Эр.

Амь нас батжин, ад зэтгэр үл тохионо. Санасан сэдсэн зүйл саадгүй бүтэх ч өчүүхэн гарз гарч болзошгүй. Үхээрийн газар ариун бус идээ ундаа, хэрүүл маргааныг цээрлэ.

2005 оны модон тахиа жил Эм.

Арилжаа наймаанд ашиг олно. Уриан бус зүйлийг цээрлэ. Бусдад муу сэтгэл бүү үүсгэ. Лусын хорлол болж болзошгүй. Хийморийн сан уншуул.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?