УЛСЫН ИХ БАЯР НААДМЫГ РАДИО ТЕЛЕВИЗЭЭР ДАМЖУУЛАН ХҮРГЭНЭ

2020-06-11  

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 11, 12-нд бүх аймаг, хотод албан ёсоор  хийхээр болжээ.

Ингэхдээ улсын наадмын хүчит 512 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааг онлайнаар үзүүлэх аж. Онлайн хэлбэрээр хийснээр аялал жуулчлалыг татах медиа контентууд үлдэнэ гэдгийг эх сурвалж мэдээлэлж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ хийлгэхгүй, онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа бүхэлд нь үзүүлэхэээр боллоо. Бөхийн барилдааныг цахимаар явуулах болсонтой холбогдон  Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж хүргүүлжээ.

А.ТАМИР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?