“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨХ ТӨСЛҮҮДЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

2017-12-15  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК  хамтран зохион байгуулж буй “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форум Орхон аймагт эхэллээ. Уг форумын үйл ажиллагааг нээж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ,  “Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 28 хувь, улсын нийт  экспортын 11 хувийг гаргаж байна.  “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2017-2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан төслүүдийг хэрэгжүүлэхдээ, хүдрийн чанар, үйлдвэрлэлийн үр ашгийн үзүүлэлт,  өрсөлдөх чадвар, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт,  компанийн сайн засаглал болон  Ногоон-Эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч байна. Иймд хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн манай хөгжлийн бодлого, хэтийн төлөвлөгөөтэй танилцаж санал бодлоо солилцоно уу” гэсэн юм.  

Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын зөвлөх М.Дагва форумд оролцогчдод хандаж уул уурхайн эрх зүйн орчин, иргэдийн ойлголт, байгаль орчны бодлогын талаар товч танилцуулга хийлээ. Монгол Улсад  уул, уурхайн салбарт хэрэгжиж буй 10 хууль бий. Үүнд давхцсан, зөрчилдсөн, хоорондоо авцалдаагүй 150 гаруй заалт байгааг онцоллоо. Иймд Тогтвортой, Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд олон нийтийг мэдээллээр хангах, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулж ажиллах шаардлагатай байна  гэлээ. Мөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг татахын тулд эдийн засаг, улс төр, хууль эрхзүйн тогтвортой байдал чухал гэдгийг онцолсон юм.
 
Тус үйлдвэрийн “Оюу” танхимд болж буй уг форумд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2017- 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлд туссан төслүүдийг танилцууллаа. Үүнд, Баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, Хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулах, өргөтгөл, шинэчлэл, Засвар механикийн заводын өргөтгөл, Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийг танилцууллаа. Уг төслийг хэлэлцүүлэг маргааш болох юм. 
 
Орхон аймагт анх удаа болж буй уг форумд 10  улсын 40 гаруй төлөөлөгч ирсэн юм. Форумд аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал оролцож хөрөнгө оруулагчидтай тодорхой асуудлаар санал солилцлоо. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж : Erdenet.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
juyh: ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Чи үнэхээр хэрэгтэй байна. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com 2017-12-17
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга