"АТЛЕТИК 220" АНХ УДАА "МХБХ-НЫ ЦОМ"-ЫГ ӨРГӨЛӨӨ

2018-10-04  

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "МХБХ-НЫ ЦОМ"-ын аваргын төлөөх тоглолт "Улаанбаатар сити", "Атлетик 220" багуудын хооронд боллоо.

Өнгөрсөн жилийн аварга "Улаанбаатар сити" аваргын цомоо хамгаалахаар талбайд гарсан ч "Атлетик 220" 0:2-ээр хожиж анх удаа "Холбооны цом"-ыг өргөсөн юм.

Уг чухал тоглолтод үндэсний шигшээ баг болон "Атлетик 220" багийн довтлогч Н.Наранболд хоёр гоол оруулан, шилдэг тоглолт үзүүлэв.

"МХБХ-ны цом"-ын шигшээ тоглолтын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа боллоо. Аваргын цомыг өргөсөн "Атлетик 220" 12 сая төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан "Улаанбаатар сити" 8 сая төгрөгийн шагналыг хүртсэн юм.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?